solongonews
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI форум нээгдлээ
2026-09-08 09:19
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI форум нээгдлээ

Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI форум 9-р сарын 8-ны өглөөний 09:00 цагт Хөххотноо нээгдлээ.  

"Хэвлэл мэдээллийн хариуцлага: Хоёр улсын ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэх нь" уриан дор зохион байгуулагдаж буй тус форум нь Хятад, Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хоорондох солилцоо, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, хоёр улсын найрамдлын түүхийг сурталчлах, мөн хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны олон нийтийн дэмжлэгийн суурийг тасралтгүй бэхжүүлэх зорилготой юм. 2010 онд анх зохион байгуулагдсанаасаа хойш Хятад, Монголын хэвлэл мэдээллийн форум нь хэвлэл мэдээлэл, соёлын салбар дахь  солилцооны чухал тогтмол арга хэмжээ болж, хоёр улсын ард түмний харилцан ойлголцлыг дэмжих гүүр болон ажиллаж ирсэн билээ.


Редактор : С. САРАНЧИМЭГ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл