ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Есдүгээр сарын 9-нд БНАСАУ байгуулагдсаны 78 жилийн ойд тохиолдуулан Солонгосын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Унд баярын цахилгаан илгээв.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, өнгөрсөн 78 жилийн хугацаанд Солонгосын Хөдөлмөрийн намын удирдлага дор БНАСАУ-ын ард түмэн өөртөө түшиглэн, эв санаа нэгтэйгээр хичээн зүтгэж, социалист бүтээн байгуулалтын бүхий л үйл хэргийг эрчимтэй хөгжүүлж ирсэн. Ялангуяа сүүлийн жилүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга та БНАСАУ-ын нам, ард түмнийг удирдан, эдийн засаг, нийгмийн бүтээн байгуулалтыг бүх хүчээр ахиулж, хөгжлийн олон ололт амжилтад хүрсэнд Хятадын тал чин сэтгэлээсээ баяртай байна. Ах дүү БНАСАУ-ын ард түмэн Солонгосын Хөдөлмөрийн намын IX их хурлаас дэвшүүлсэн зорилт, үүргийг заавал биелүүлж, нам, улс орны бүтээн байгуулалтын үйл хэрэгт шинэ хуудсыг тасралтгүй нээнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Ши Жиньпин онцлохдоо, БНХАУ, БНАСАУ бол харилцан түшиж, хувь заяагаа хамтатгасан социалист найрсаг хөрш орнууд юм. Хоёр орны харилцааг сайтар хамгаалж, бэхжүүлж, хөгжүүлэх нь Хятадын нам, засгийн газрын тууштай баримталж ирсэн бодлого мөн. Энэ оны зургаадугаар сард би БНАСАУ-д төрийн айлчлал хийж, хоёр нам, хоёр улсын харилцааны хөгжлийн шинэ хуудсыг нээсэн. Би ерөнхий нарийн бичгийн дарга тантай хамтран хүчин чармайлт гаргаж, хоёр нам, хоёр улсын харилцаанд үзүүлэх стратегийн удирдамжийг үргэлжлүүлэн бэхжүүлж, хоёр нам, улс орны үйл хэргийн хөгжлийг гар нийлэн ахиулж, хоёр орны ард түмний сайн сайхан амьдрал, найрамдлыг тасралтгүй нэмэгдүүлэн, бүс нутаг төдийгүй дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжихэд улам их хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.
