solongonews
Ши Жиньпин Их Британийн Ерөнхий сайдтай утсаар ярив
2026-09-09 10:27
Ши Жиньпин Их Британийн Ерөнхий сайдтай утсаар ярив


БНХАУ-ын дарга Ши Жиньпин Есдүгээр сарын 8-ны орой Их Британийн Ерөнхий сайд Анди Бернхэмийн хүсэлтээр түүнтэй утсаар ярив.

 Анди Бернхэмд Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдсонд Ши Жиньпин баяр хүргэв. Тэрээр Хятад, Их Британи бол иж бүрэн стратегийн түнш гэдгийг тэмдэглээд хоёр улс нийгмийн тогтолцоо, улс орны нөхцөл байдлаараа ялгаатай ч нийтлэг ашиг сонирхол нь түүнээс илүү байдаг. Хоёр тал харилцан хүндэтгэн, харилцан итгэлцэж, адилгүй талаа нөөцөлж, адил талаа нэгтгэж, харилцан ашигтай хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ёстой гэж онцолсон байна. Тэрээр мөн Хятад, Их Британи эрх тэгш, эмх цэгцтэй олон туйлт ертөнц, бүх нийтийн ашиг тустай, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжихийн тулд харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлэх шаардлагатай байна гэжээ.

Анди Бернхэм Манчестер хотын даргаар олон жил ажиллаж, олон жилийн турш Хятадтай найрсаг харилцаатай байснаа тэмдэглэн, Их Британи Хятадын талаарх бодлогын залгамж чанарыг хадгалахад бэлэн байгаа бөгөөд Их Британи, Хятадын хооронд урт хугацааны, тогтвортой стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд тууштай хэвээр буйгаа тэмдэглэв.


Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл