Хятадын Олон улсын Үйлчилгээний худалдааны 2026 оны үзэсгэлэнгийн тээвэр болон бизнесийн үйлчилгээний тусгай үзэсгэлэн нь “Шөү Ган” цогцолборын 2-р үзэсгэлэнгийн бүсийн хоёрдугаар давхарт байрлаж, тээврийн үйлчилгээ болон бизнесийн үйлчилгээ гэх хоёр үндсэн хэсгээс бүрдэж байгаа юм. Тус үзэсгэлэнгийн хариуцагч Ли Инли "Shanghai Securities News" сонины сурвалжлагчид хэлэхдээ, энэ жилийн CIFTIS-д гадаад зах зээлд гарахад чиглэсэн үйлчилгээг сурталчлах танилцуулгын бүс болон үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэнгийн талбай гэсэн хоёр шинэ хэсгийг нэмж оруулсан нь Хятадын үйлчилгээний худалдааны хөгжлийг тод харуулах цонх болж байна гэжээ.
Тээврийн үйлчилгээний салбар нь “Хүмүүсийн саадгүй зорчих боломж ба бараа бүтээгдэхүүний жигд урсгал” гэх гол сэдэвтэй юм. Энэхүү салбар нь Sinotrans, CARS Group, Hebei Inland Port, China Post зэрэг салбарын тэргүүлэгч компаниудыг нэгтгэн, ухаалаг зангилаа төвийн үйл ажиллагааны систем, байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай хил дамнасан нийлүүлэлтийн гинжин хэлхээ, агаар болон төмөр замын тээврийн нэгдсэн үйлчилгээ зэрэг олон төрлийн шинэ технологи, үйлчилгээ, хэрэглээний хувилбарууд нь далай, хуурай газар, агаар болон төмөр замын хосолсон олон төрлийн тээврийн шинэлэг туршлагыг цогцоор нь харуулж байна.

Үзэсгэлэнгийн бүсийн ажилтнуудын мэдээлснээр, энэ жилийн үзэсгэлэнгийн гол онцлог нь олон улсын зах зээлд гарах үйлчилгээнд зориулагдсан шинэ бүс юм. “Хялбаршуулсан, нэгдсэн, үйлдвэрлэлийн чиг баримжаатай" нэг цэгийн үйлчилгээний загварыг нэвтрүүлсэн тус бүсэд нягтлан бодох бүртгэл, аудит, хүний нөөц, хил дамнасан ложистик зэрэг үнэ цэнийн сүлжээний бүхий л үе шатыг хамарсан үйлчилгээ үзүүлэгчид нэгдсэн байна. Үүний зорилго нь аж ахуйн нэгжүүдэд үйл ажиллагааны эрсдэлийг үр дүнтэй бууруулах, дэлхийн хэмжээнд үйл ажиллагааны үр ашгаа нэмэгдүүлэхэд туслах явдал юм. Тус үзэсгэлэнд 60 гаруй компани оролцож байгаагийн 50 гаруй хувь нь шинэ оролцогчид бөгөөд олон улсын оролцооны түвшин 40 хувиас давжээ. Энэхүү бүс нь Walmart, EY, BlueFocus зэрэг “Топ-500” жагсаалтад багтдаг компаниуд болон салбарын тэргүүлэгчдийг татаж чадсан нь зах зээлийн эдгээр гол тоглогчдын томоохон нөлөөг харуулж байна.
Тээвэр, бизнесийн үйлчилгээний салбарын асуудал хариуцсан мэргэжилтэн Жао Фанчи "Shanghai Securities News" сонины сэтгүүлчид хэлэхдээ, Бид энэхүү тусгай бүсийг байгуулснаар аж ахуйн нэгжүүдийг олон улсын зах зээлд жинхэнэ гарахад нь дэмжлэг үзүүлэхийг зорьж байна. Тухайлбал, Walmart зэрэг компаниуд оролцож байгаагийн ачаар бид дотоодын аж ахуйн нэгжүүдийг хилийн чанад дахь нийлүүлэлтийн гинжин хэлхээний гол түншүүдтэй холбож, Walmart-ын платформд нэгдэх, хамтын ажиллагааны сувгуудыг нээхэд нь туслахыг хүсэж байна. Үүний зэрэгцээ, бид хилийн чанадад үйлдвэр байгуулах эсвэл гадаадад хөрөнгө оруулалт хийж буй компаниудад хүний нөөц, хууль эрх зүйн туслалцаа зэрэг цогц дэмжлэг үзүүлдэг. Олон улсын зах зээлд үйл ажиллагаагаа тэлж буй компаниудын хувьд дүрэм журмын нийцэл, аюулгүй байдал, боловсон хүчний дэмжлэг зэрэг нь нэн чухал хэрэгцээ болдог мөртөө энэхүү бүс нь тэдэнд эдгээр чадавхын дутагдлыг нөхөхөд туслах зорилготой юм гэж гэжээ.


