solongonews
Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны 2026 оны үзэсгэлэн нээгдлээ
2026-09-10 09:51
Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны 2026 оны үзэсгэлэн нээгдлээ

Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны 2026 оны үзэсгэлэн 9-р сарын 9-ний өдөр Бээжин хот дах Шөү Ган паркад нээлтээ хийлээ. “15-р таван жил"-ийн төлөвлөгөөний үеийн эхэнд зохион байгуулагдаж буй үндэсний хэмжээний, үйлчилгээний худалдааны цогц үзэсгэлэн болох уг үзэсгэлэнд дэлхийн 90 улс орон, бүс нутаг болон олон улсын байгууллагууд оролцож байна. Шөү Ган паркад 1800 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн үйл ажиллагааг танилцуулж байгаа бөгөөд тэдгээрийн дотор “Топ-500” жагсаалтад багтдаг 456 компани болон салбартаа тэргүүлэгч байгууллагууд багтаж байна. “Дэлхийн үйлчилгээ, хамтын хөгжил цэцэглэлт” уриан дор, “чадавхыг өргөжүүлж, чанарыг сайжруулах” зорилгоор зохион байгуулагдаж буй тус үзэсгэдэнд үзэсгэлэн худалдаа, бизнесийн хэлэлцээ болон сурталчилгааны арга хэмжээнүүд, ололт амжилтыг танилцуулах зэрэг олон төрлийн дагалдах үйл ажиллагаанууд багтжээ. Үүнтэй зэрэгцэн "Үйлчилгээний худалдааны дэлхийн дээд хэмжээний уулзалт" болон үйлчилгээний худалдааны хөгжлийн асуудлаарх цуврал форумууд болж байна.

Энэ үзэсгэлэнд анх удаа  үйлчилгээний жишээ, туршлагыг танилцуулах үзэсгэлэн гарч байна

Үйлчилгээний худалдаанд зориулсан дэлхийн хамгийн том цогц үзэсгэлэн болох уг үзэсгэлэн нь улс орны стратегийн бодлоготой байнга уялдаа холбоотой ажиллаж, “Хятадын үйлчилгээ”-г дэлхийн тавцанд идэвхтэй сурталчилсаар ирсэн. Тус удаагийн үзэсгэлэнд Хятадын үйлчилгээний жишээ, туршлагыг танилцуулах үзэсгэлэн гаргаж, 24 муж, өөртөө засах орон, хот болон 15 төрийн өмчит үйлдвэрийн газар, 8 санхүүгийн байгууллагын 140 жишээг танилцуулжээ. Энэ нь үйлчилгээний худалдааны бүх хүрээг хамарч, дижитал болон ухаалаг үйлчилгээ, соёл, бүтээлч үйлдвэрлэл, иргэний амьдралын үйлчилгээ, түүнчлэн дэвшилтэт үйлдвэрлэл ба орчин үеийн үйлчилгээний салбарын нэгдэл зэрэг чиглэлээрх хамгийн сүүлийн үеийн ололт амжилтыг онцлон харуулж байна.

Үүний зэрэгцээ, 1-р үзэсгэлэнгийн бүсэд Норвеги, Австрали, Дани, Герман зэрэг улс орон болон Дэлхийн Худалдааны Төвүүдийн Холбоо, Үйлчилгээний худалдааны дэлхийн холбоо, Дэлхийн эрчим хүчний сүлжээний холболт хөгжүүлэлт, хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага зэрэг олон улсын байгууллагуудын үзэсгэлэнгийн лангуу ажиллаж байна. Үүнд улс орны павильон, олон улсын байгууллагын талбай, сэдэвчилсэн бүс, цахим интерактив дэлгэц, бүтээгдэхүүний танилцуулга, бизнесийн хэлэлцээ зэрэг олон төрлийн хэлбэрээр оролцогчдын салбарын онцлог, хөгжлийн давуу тал, үйлчилгээний чадавхийг цогцоор нь танилцуулж байна. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллага, хот болон олон улсын байгууллагуудын хооронд харилцан солилцоо хийх, төслийн хамтын ажиллагаа өрнүүлэх, нөөц бололцоогоо хуваалцах талбар болж, улмаар үйлчилгээний худалдааны өндөр түвшний нээлттэй байдлыг дэмжин, дэлхийн эдийн засаг, худалдаа болон ард иргэдийн хоорондын харилцаа холбоог гүнзгийрүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа юм.


BYD групп хамгийн сүүлийн үеийн хурдан цэнэглэх технологийг танилцууллаа

Байгаль орчин, эрчим хүчний үйлчилгээнд зориулсан үзэсгэлэнгийн бүсэд BYD-ийн хурдан цэнэглэх технологийн талбай олны анхаарлыг ихэд татлаа.

Үзэсгэлэнгийн үеэр онцлон танилцуулсан хурдан цэнэглэх технологи нь BYD группын хувьд шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийн цэнэглэлтийн салбарт гарсан технологийн томоохон дэвшил юм. Тус групп өөрийн бүтээсэн хоёр дахь үеийн хутга мэт нимгэн батерейд суурилсан, дэлхийн хэмжээнд олноор үйлдвэрлэж буй 1,500 кВт-ын оргил чадалтай (нэг цэнэглэгч бууны хувьд) цэнэглэх станц болон “нарны эрчим хүч-хуримтлуур-цэнэглэлт”-ийг нэгтгэсэн экосистемийн хослол нь цэнэглэлтийн үр ашгийг эрс нэмэгдүүлсэн байна. Компанийн төлөөлөгчдийн мэдээлснээр, хэвийн температурт зайг 10 хувиас 70 хувь хүртэл цэнэглэхэд ердөө 5 минут зарцуулдаг бол хэт хүйтэн нөхцөлд  20 хувиас 97 хувь хүртэл цэнэглэхэд ердөө 3 минут илүү хугацаа шаардагддаг байна. Өдгөө BYD компани Хятад улсын 325 хотод 7,000 гаруй цэнэглэх станц байгуулаад байгаа бөгөөд  2026 оны эцэс гэхэд  20,000 цэнэглэх станц болгон өргөжүүлж, бүх загварын шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслийг  цэнэглэх төлөвлөгөөтэй байна.


Редактор : ЧҮНЬ ЯНЬ, Б.АРИУХАН
Сэтгүүлч : ЧҮНЬ ЯНЬ, Б.АРИУХАН
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл