Хятад, Монгол хоёр орны хамтын хүчин зүтгэлээр хоёр орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сайн сайхан харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлсээр ирсэн бөгөөд хамтын ажиллагааны үр дүнтэй үйл ажиллагаануудыг хамтдаа хөгжүүлж, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, солилцоо, хамтын ажиллагааны гүүр болж байна.
Хятад, Монголын хэвлэл мэдээллийн XVI форум 9-р сарын 8-нд Өвөр Монголын Өөртөө Засах Орны төв Хөххотод болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээний хүрээнд Хятад, Монгол хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагааны олон нийтийн таатай орчныг тасралтгүй бүрдүүлэх зорилгоор Өвөр Монголын Өдрийн Сонин болон Монгол Улсын “Өнөөдөр” сонин үргэлжлэн хамтран ажиллахаар болж, талууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хоёр талын солилцоо хамтын ажиллагаа нь Хятад, Монголын ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг нэмэгдүүлэн, мэдээлэл солилцон, хамтарсан сурвалжилгаа зэргийг зохион байгуулж, эерэг мэдээлэл, соёлыг түгээн дэлгэрүүлж, Хятад, Монголын найрамдал, хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд хэвлэл мэдээллийн дэмжлэг үзүүлж байна.
