solongonews
Өвөр Монгол гадаад харилцааг өндөр түвшинд нээлттэй хөгжүүлэхэд 6.6 тэрбум юанийн санхүүжилт олгоно
2026-09-10 15:49
Өвөр Монгол гадаад харилцааг өндөр түвшинд нээлттэй хөгжүүлэхэд 6.6 тэрбум юанийн санхүүжилт олгоно

ӨМӨЗО-ны Сангийн газраас мэдээлснээр, энэ онд ӨЗО-ны сангийн төсөвт ойролцоогоор 6.6 тэрбум юанийн хөрөнгө тусгаж, Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалт, гадаад харилцааг өндөр түвшинд нээлттэй хөгжүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг үзүүлж байна. 

Энэ онд ӨЗО-ны Сангийн газар Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн шинэчлэлийн туршилтын зорилтуудтай уялдуулан хөрөнгө хуваарилж, Манжуур, Эрээн боомтын ухаалаг боомтын бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлнэ. Мөн боомтын дэд бүтэц, хяналт шалгалтын дагалдах байгууламжийн бүтээн байгуулалт, ашиглалт, засвар үйлчилгээ, шинэчлэл, өөрчлөн сайжруулалтыг дэмжиж, нөөц, үйлдвэрлэлийн хүчин зүйлсийг боомтын гол төслүүдэд түлхүү чиглүүлэн, хилээр нэвтрэх хугацааг эрс богиносгож, аж ахуйн нэгжүүдийн гаалийн бүрдүүлэлтийн зардлыг бууруулан, боомтын нэвтрүүлэх чадвар болон цогц үйлчилгээний чадавхыг тасралтгүй дээшлүүлнэ. 

Мөн “Бүс нутгийн гадаад худалдааны боомтын ажлыг төвлөрсөн, үр ашигтай хөгжүүлэх гурван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2026–2028 он)”-д тусгасан бодлогын хүрээнд боомтын хөгжлийн тусгай санхүүжилтийг нэгдсэн байдлаар зохицуулж, Манжуур, Эрээн, Ганцмод, Цэхээ, Мандал боомт зэрэг гол боомтуудын дэд бүтэц болон ухаалаг боомтын төслүүдийн бүтээн байгуулалтыг дэмжинэ.

Редактор : Б.САРУУЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл