
Хятадын Цагаачлалын үндэсний газрын 09-р сарын 10-ны мэдээлснээр, энэ оны эхний найман сард үндэсний хэмжээнд хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд давхацсан тоогоор 499 сая хүний хилээр орж, гарах хөдөлгөөнийг шалгасан нь өнгөрсөн оны мөн үеэс 8.7 хувиар өссөн байна. Үүнээс гадаадын иргэд давхацсан тоогоор 61 сая 287 мянган удаа хилээр орж, гарсан нь өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар нэмэгджээ.
Хятадад нэвтэрсэн гадаадын иргэдээс давхацсан тоогоор 23.72 сая нь визгүй нэвтэрсэн бөгөөд энэ нь нийт нэвтэрсэн гадаадын иргэдийн 77.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 26.8 хувиар өссөн байна. Мөн энэ хугацаанд үндэсний хэмжээнд хилээр орж, гарсан онгоц, галт тэрэг, усан онгоц, автомашин зэрэг тээврийн хэрэгслийг давхацсан тоогоор 28 сая 148 мянган удаа шалгасан нь өмнөх оны мөн үеэс 15 хувиар нэмэгджээ.
