Хятадын Логистик, худалдан авалтын холбооноос 11-ний өдөр нийтэлсэн мэдээллээр, 8 дугаар сард Хятадын цахим худалдааны логистикийн индекс 111.5 нэгжид хүрч, өмнөх сарынхаас 0.3 нэгжээр өссөн байна. Есөн дэд үзүүлэлтийн найм нь өсөж, цахим худалдааны логистикийн идэвхжил улам нэмэгджээ.
Ханган нийлүүлэлтийн талын нөхцөл байдал тасралтгүй сайжирч, бараа материалын эргэлтийн түвшин, логистикийн шуурхай байдал, захиалгын гүйцэтгэл болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийн индексүүд бүгд өссөн байна. Агуулахын эргэлтийн үр ашиг, хүргэлтийн шуурхай байдал болон захиалга гүйцэтгэх чадавх улам сайжирчээ.
Эрэлтийн хувьд, зун, намрын улирал солигдох үеийн хэрэглээ гоо сайхан, арьс арчилгааны бүтээгдэхүүн, намрын хувцас зэрэг барааны эрэлтийг нэмэгдүүлсэн байна. Хэрэглэгчдийн сонголт хиймэл оюун ухааны технологи бүхий ухаалаг бүтээгдэхүүн рүү үргэлжлэн шилжиж, өндөр зэрэглэлийн ухаалаг электрон бүтээгдэхүүн аажмаар хэрэглээний шинэ өсөлтийн цэг болж байна.
8 дугаар сард цахим худалдааны логистикийн нийт бизнесийн хэмжээ болон хөдөө орон нутгийн бизнесийн хэмжээ өмнөх оны мөн үеэс тус бүр 20 гаруй хувиар өссөн байна.
