solongonews
Эхний 8 сард 499 сая хүн хилээр орж гарсан байна
2026-09-11 16:06
Визгүйгээр Хятадад нэвтэрсэн гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 26.8 хувиар өсжээ

Сурвалжлагчийн мэдээлснээр, 1–8 дугаар сард Хятад улсын хэмжээнд хилийн шалган нэвтрүүлэх байгууллагууд нийт 499 сая удаагийн хүн зорчсон хил нэвтрэлтийг шалган нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 8.7 хувиар өссөн байна.

Үүнээс эх газрын Хятадын иргэд 242 сая, Хонконг, Макао болон Тайванийн иргэд 196 сая, гадаадын иргэд 61.287 сая удаа хилээр нэвтэрч, гарсан бөгөөд тус бүр өмнөх оны мөн үеэс 10 хувь, 8.9хувь, 19.5 хувиар өссөн байна.

Хятадад нэвтэрсэн гадаадын иргэдийн дотор визгүйгээр нэвтэрсэн хүмүүс 23.72 сая байсан нь нийт гадаадын иргэдийн 77.6 хувийг эзэлж, өмнөх оны мөн үеэс 26.8 хувиар өссөн байна.

Мөн дээрх хугацаанд хилээр нэвтэрч, гарсан тээврийн хэрэгслийн нийт тоо 28.148 сая (агаарын хөлөг, галт тэрэг, усан онгоц, автомашин зэрэг) хүрч, өмнөх оны мөн үеэс 15 хувиар өсжээ.

Үүнд:

 Онгоц — 665 мянган удаагийн нислэг

Галт тэрэг — 75 мянган удаагийн зорчилт

Усан онгоц — 306 мянган удаагийн зорчилт

Автомашин — 27.102 сая удаагийн зорчилт

хийсэн бөгөөд тус тус 0.5 хувь, 5.6хувь, 4.1хувь, 15.6хувиар өссөн байна.

Хятадын Үндэсний цагаачлалыг удирдах газрын холбогдох албан тушаалтны мэдээлснээр, цаашид тус байгууллага цагаачлалын удирдлагын бодлого, тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлэн дэмжиж, бүс нутгийн нээлттэй байдлын зохион байгуулалтыг оновчтой болгоход идэвхтэй хувь нэмэр оруулах аж.

Мөн хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааны арга хэлбэрийг шинэчлэн сайжруулж, төрийн үйлчилгээний үр ашгийг эрчимтэй дээшлүүлэн, хүн, бараа бүтээгдэхүүн болон тээврийн хэрэгслийг боомтоор нэвтрүүлэх үр ашгийг тасралтгүй нэмэгдүүлснээр Хятад болон гадаадын улс орнуудын иргэдийн эдийн засаг, худалдааны харилцааг илүү хялбар, саадгүй болгоно гэжээ.


Редактор : Д.МӨЧИР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл