solongonews
Улаан лоолиос AI багш хүртэл: Технологи өдөр тутмын амьдралд
2026-09-11 18:29
Улаан лоолиос AI багш хүртэл: Технологи өдөр тутмын амьдралд

Өглөөний цайны ширээн дээрх улаан лооль, ажилдаа явахад ашиглаж буй машин, өдрийн хоолны үеэр захиалсан нэг аяга кофе, тэр ч байтугай хүүхдийн бодож чадахгүй байгаа нэг бодлого… Эдгээр өдөр тутмын жижиг зүйлсийн цаана технологи ажиллаж байгааг та анзаарсан уу?

2026 оны Хятадын Олон улсын Үйлчилгээний худалдааны үзэсгэлэн дээр өдөр тутмын амьдралд үл мэдэгдэх эдгээр “үйлчилгээ”-г бодит жишээгээр танилцуулжээ.

Улаан лоолийн цаана “ухаалаг фермерийн аж ахуй” байдаг. Бэйдөү хиймэл дагуулын навигаци, нисгэгчгүй төхөөрөмжүүд, ухаалаг усалгаа зэрэг технологи ашигласнаар тариалангийн үйлдвэрлэлийг илүү нарийвчлалтай, үр ашигтай болгож байна.

Ажилдаа машинаар явах үед ч машин улам “ухаалаг” болж байгаа тухай хүмүүс нэн илүү мэдэрсэн байх. Уг үзэсгэлэнд Хятадын Жүнкэ Чуанда компани том хэлний загварт суурилсан автомашины үйлчилгээний системээ танилцуулсан байна. Энэ технологи нь машиныг жолоочийн удирдлагыг хүлээж гүйцэтгэдэг байснаас жолоочийн хэрэгцээг өөрөө мэдэрч, үйлчилгээ үзүүлэх чиглэл рүү амжилттай хөгжүүлж чадсан байв.

- Өмнө нь хиймэл оюун ухаан энэхүү системийн нэг хэсэг төдий байсан. Харин өнөөдөр болоход том хэлний загвар нь бүхэл системийн ‘дижитал тархи’ болж байна гэж уг компанийн гүйцэтгэх захирал, ухаалаг автомашины бизнесийн группын захирал Чан Хэншэн танилцууллаа.

Өдрийн хоолны үеэр роботууд ч бас “ажилдаа гарчээ”. Компани буюу албан байгууллагуудын ухаалаг гал тогооны өрөөнд робот гар, хоол боловсруулах төхөөрөмжүүдийг уялдуулан ажиллуулж, кофе болон зуушны ухаалаг төхөөрөмжүүд нь хоол, ундааныг бэлдэх явцыг илүү хурдан, хялбар болгож байна.

Харин орой гэртээ харьж, хүүхдийнхээ даалгаврыг хийлгэж, хичээлийг нь давтуулах үед хиймэл оюун ухаан “AI багш” хэрэгтэй болсон байна. Хиймэл оюун ухаанд асуултаа оруулж, хариулт, тайлбар авах нь түгээмэл байдал болсон. Харин өнөөдөр болоход "Хэзээ ч уурладаггүй AI багш” нь бүх төрлийн хичээл, бүх суралцах нөхцөл байдалд суурилж, ганц чиний хүүхдүүдэд зориулалттайгаар мэдэхгүй чадахгүй зүйлсийг нь зааж өгдөг болсон ажээ.

Эдгээр компаниуд нийгмийн бүхий л салбараас гаралтай байж болох ч тэд бүгд нэг зүйлийг хийж байна: "Хятадын ухаалаг технологи”-ийг хүмүүсийн өдөр тутмын амьдралд туслуулахаар ажиллаж байгаа болно. Мөн үүний дээр "Хятадаасаа гарч, дэлхийд үйлчлэх" болгох дээр зорилго тавьсан байгааг олж харж болно.


Редактор : Б.АРИУХАН, ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : CIFTIS
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл