solongonews
“Ухаалаг шуудангийн салбар”-ын хоёр гарт робот олны анхаарлыг татлаа
2026-09-11 20:53
“Ухаалаг шуудангийн салбар”-ын хоёр гарт робот олны анхаарлыг татлаа

Шөүган паркийн 3-р үзэсгэлэгийн танхим дахь "Биет хэлбэрт хиймэл оюун ухаан ба дэвшилтэт үйлдвэрлэл”-ийн бүсэд байрлах “Ухаалаг шуудангийн салбар"-ын робот нь тус удаагийн Хятадын Олон улсын Үйлчилгээний худалдааны үзэсгэлэнгийн онцлох үзмэрүүдийн нэг боллоо.

Ухаалаг шуудангийн салбарын үйл ажиллагааг соёл, бүтээлч бүтээгдэхүүний үйлчилгээтэй хослуулсан  энэхүү хүн дүрст роботын нэгдсэн үйлчилгээний терминалыг “Шы Жиншань технологийн инновацын группын охин компани болох Жинчэнь (Бээжин)  дижитал оюун ухааны техологи ХК-ээс бүтээжээ. Энэ нь тодорхой салбарын чиглэлийн нөхцөл байдалд биет хиймэл оюун ухааныг (embodied AI) арилжааны зориулалтаар ашиглах чиглэлд томоохон ахиц дэвшил болж байна.

Тухайн газар дахь техникийн ажилтнуудын тайлбарласнаар, Ухаалаг шуудангийн салбар болон соёл, бүтээлч бүтээгдэхүүний цэгүүдэд зориулагдсан энэхүү төхөөрөмж нь хос гарт ухаалгаар хамтран ажиллах,, бие даан байрлалаа тогтоон хөдлөх,шуудангийн үйлчилгээг үзүүлэх чадвартай хүн дүрст робот мөртөө захиалга өгөх, төлбөр төлөхөөс эхлээд илгээмж барих, тамга дарах, хүргэх хүртэлх ажлын бүхий л явцыг бүрэн автоматжуулсан, цогц байдлаар гүйцэтгэх боломжтой гэжээ.


Редактор : ЧҮНЬ ЯНЬ, Б.АРИУХАН
Сэтгүүлч : ЧҮНЬ ЯНЬ, Б.АРИУХАН
Эх сурвалж : solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл