solongonews
Хятадын 14 төрлийн ашигт малтмалын нөөц дэлхийд тэргүүлэв
2026-09-14 12:04
Хятадын 14 төрлийн ашигт малтмалын нөөц дэлхийд тэргүүллээ

Хятадын Байгалийн нөөцийн яам саяхан "Хятадын эрдэс баялгийн 2026 оны тайлан"-г нийтэлж, Хятад улс ховор металл, вольфрам, цагаан тугалга зэрэг 14 төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлээд байна. 

Тус тайланд дурдсанаар,"14-р таван жил"-ийн төлөвлөгөөний төгсгөлд Хятад улс ховор металл, вольфрам, цагаан тугалга зэрэг 14 төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө дэлхийд тэргүүлсэн бол нүүрс, төмөр, манган, титан зэрэг есөн төрлийн ашигт малтмалын нөөцөөрөө эхний дөрөвт жагссан байна. 

2025 онд геологийн хайгуулын хөрөнгө оруулалт тав дахь жилдээ дараалан эерэг өсөлттэй гарч, ашигт малтмалын хайгуулд мэдэгдэхүйц ахиц гарсан. Улсын хэмжээнд газрын тос, байгалийн хийн бус 200 шинэ ашигт малтмалын орд нээгдсэн бөгөөд үүнд 63 том хэмжээтэй, 57 дунд хэмжээтэй, 80 жижиг хэмжээтэй орд тус тус багтаад байгаа юм.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл