solongonews
Хятад-АСЕАН-ы XXIII экспо есдүгээр сарын 17-ноос 21-нд Наньнин хотод болно
2026-09-14 15:34
Хятад-АСЕАН-ы XXIII экспо есдүгээр сарын 17-ноос 21-нд Наньнин хотод болно.


Хятад-АСЕАН-ы XXIII экспод оролцох гадаадаас оруулж ирсэн үзэсгэлэнгийн бүх бараа есдүгээр сарын 14-нд Гуанши мужийн Наньнин хотод бүрэн хүрсэн байна.

Энэ удаагийн сүүлчийн ачаа Камбож, Малайз зэрэг дөрвөн улсаас ирсэн байна. Наньниний гаалийн байгууллага АСЕАН-ы орнуудын 160 оролцогчийн бараа бүтээгдэхүүнийг хяналт шалгалтад хамруулжээ. Үүнд хүнс, гоо сайхны бүтээгдэхүүн, модон эдлэл, гэр ахуйн бараа зэрэг багтсан байна.

Хятад-АСЕАН-ы XXIII экспо есдүгээр сарын 17-ноос 21-нд Гуанши мужийн Наньнин хотод болно. Энэ удаа АСЕАН-ы 11 улс бүгд оролцож, өөрсдийн онцлог бүтээгдэхүүнээ танилцуулна.

Одоогоор үзэсгэлэнгийн танхимуудын лангуу засах, бараа бүтээгдэхүүнийг байрлуулах ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.


Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл