solongonews
Ирэх улиралд Хайнань мужид арван үзэсгэлэн болно
2026-09-14 15:44
Ирэх улиралд Хайнань мужид арван үзэсгэлэн болно

Ирэх улиралд Хайнань мужид Хятадын брэндийн экспортын үзэсгэлэн, Азийн гүний тэнгисийн хөгжил, шумбагч онгоцны ашиглалтын тоног төхөөрөмж, далайн эрчим хүчний салбарын үзэсгэлэн, Хайнаны олон улсын эрүүл мэндийн салбарын үзэсгэлэн, Хайнаны олон улсын хил дамнасан цахим худалдааны чөлөөт худалдааны үзэсгэлэн, Хятадын музей болон холбогдох бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэн, Хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, Хятадын (Хайнань) олон улсын халуун орны хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өвлийн улирлын худалдааны үзэсгэлэн, Хайнаны олон улсын оюуны өмчийн худалдааны бага хурал зэрэг зохион байгуулагдана.

Үүнд Хятадын брэндийн экспортын үзэсгэлэн энэ оны 10-р сард анх удаа Хайкөү хотод зохион байгуулагдах бөгөөд  хил дамнасан цахим худалдаа, загварын амьдралын хэв маяг, эрүүл мэнд, гол брэндүүд, загварлаг гэрийн тавилга зэрэг сэдэвчилсэн үзэсгэлэгийн талбайг багтана. Азийн гүний тэнгисийн хөгжил, шумбагч онгоцны ашиглалтын тоног төхөөрөмж, далайн эрчим хүчний салбарын үзэсгэлэн энэ оны 12-р сард анх удаа Хайкөү хотод зохион байгуулагдах бөгөөд гүний тэнгисийн хайгуул, хөгжлийн тоног төхөөрөмж, далайн инженерийн хөлөг онгоц, далайн эрчим хүчний тоног төхөөрөмжийн тусгай үзэсгэлэнгийн талбайг багтаана. 

Хятадын музей, холбогдох бүтээгдэхүүн, технологийн үзэсгэлэн 11-р сард Хайкөү хотод зохион байгуулагдах юм. Ийнхүү 22 жилийн түүхэндээ анх удаа Хайнань мужид зохион байгуулагдах бөгөөд улсын хэсжээнд мянга мянган музей, соёл, музейн технологийн компаниуд, соёл, бүтээлч оюуны өмчийн байгууллагууд, дижитал соёл, музейн үйлчилгээ үзүүлэгчид, судалгааны аяллын компаниуд оролцох төлөвтэй байна. Мөн Хятадын олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ жил Хайкөү хотод дахин зохион байгуулагдах бөгөөд дэлхийн соёл, аялал жуулчлалын нөөцийг холбох платформыг буй болгож, Хайнаны чөлөөт худалдааны боомтын нээлттэй дүр төрхийг харуулах болно.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл