solongonews
Ши Жиньпин дэвшилтэт үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар чухал зааварчилгаа өглөө
2026-09-17 15:39
Ши Жиньпин дэвшилтэт үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар чухал зааварчилгаа өглөө


ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин саяхан дэвшилтэт үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай чухал зааварчилгаа өглөө. Тэрээр ХКН-ын XVIII Их хурлаас хойш Хятад улсын дэвшилтэт үйлдвэрлэлийн салбар тасралтгүй өсөж, бэхэжсэний зэрэгцээ инновацын чадавхи, өрсөлдөх чадвар, цогц хүчин чадал нь мэдэгдэхүйц сайжирч, улс орноо үйлдвэрлэлийн хүчирхэг гүрэн болгон хөгжүүлэх үйлсэд томоохон ахиц дэвшил гарсныг онцлон тэмдэглэв.

Ши Жиньпин цаашдын шинэ аянд "Шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл баримтлал"-ыг удирдамж болгон, хөгжлийн шинэ үзэл баримтлалыг бүрэн дүүрэн, үнэн зөв, цогцоор нь хэрэгжүүлэх нь нэн чухал болохыг онцоллоо. Чансаатай хөгжил болон өндөр түвшний аюулгүй байдлыг уялдуулан зохицуулж, ухаалаг, ногоон, нэгдсэн хөгжлийн чиглэлийг баримтлан, дэвшилтэт үйлдвэрлэлийг тасралтгүй өргөжүүлэн бэхжүүлэх шаардлагатай байна. Аж үйлдвэрийн сүлжээний бие даасан байдал, хянах чадварыг дээшлүүлэх, дэвшилтэт үйлдвэрлэлд тулгуурласан орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бүрдүүлэх ажлыг эрчимжүүлэх, бодит эдийн засгийн суурийг бэхжүүлэх, мөн Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийг урагшлуулахад бат бөх дэмжлэг үзүүлэх нь нэн чухал гэж хэлэв.

9-р сарын 16, 17-ны өдрүүдэд Бээжин хотноо дэвшилтэт үйлдвэрлэлийн асуудлаарх Үндэсний хурал боллоо. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян хуралд оролцож, үг хэлсэн бөгөөд хурлаар Ши Жиньпиний чухал зааварчилгааг танилцуулсан байна.

Ли Чян шинэ үеийн технологийн хувьсгал болон аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэлийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж, ялангуяа дараагийн үеийн ухаалаг үйлдвэрлэлд гол анхаарлаа хандуулахын чухал чанарыг онцоллоо. Тэрээр дижитал болон ухаалаг технологийн чадавхыг нэмэгдүүлэхийг тэргүүлэх чиглэл болгосон хөгжлийн стратеги, өндөр түвшний бие даасан чадавхыг чухалчилсан техникийн шийдэл, байгаль орчинд ээлтэй, нүүрстөрөгчийн ялгарал багатай үйлдвэрлэлийн арга барил, мөн салбар хоорондын уялдаа холбоог дэмжсэн хэрэглээний шийдлүүдийг хэрэгжүүлэхэд уриалж, улмаар үйлдвэрлэлийн салбарын ухаалаг, ногоон, нэгдсэн хөгжлийг эрчимжүүлэх ёстой гэж хэллээ.


Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл