Хятадын үндэсний шуудангийн газраас 18-ны өдөр мэдээлснээр, энэ оны эхний 8 сарын байдлаар шуудангийн салбарын хүргэлтийн үйлчилгээний нийт хэмжээ 145 тэрбум 460 сая ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 4 хувиар өссөн байна. Үүнээс шуурхай хүргэлтийн үйлчилгээний хэмжээ 134 тэрбум 60 сая ширхэгт хүрч, 4.6 хувиар нэмэгдлээ.
Эхний 8 сарын байдлаар шуудангийн салбарын орлого нийт 1 их наяд 230 тэрбум 450 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар өссөн байна. Энэ нь шуудангийн хадгаламжийн банкны шууд үйл ажиллагааны орлогыг оруулаагүй дүн юм. Үүнд шуурхай хүргэлтийн үйлчилгээний орлого 1 их наяд 28 тэрбум 920 сая юаньд хүрч, 7.4 хувиар өсжээ.
Хятадын үндэсний шуудангийн газрын холбогдох албан тушаалтны мэдээлснээр, он гарснаас хойш шуурхай хүргэлтийн үйлчилгээний орлогын өсөлт нь үйлчилгээний хэмжээний өсөлтөөс өндөр гарав. Ингээд шуурхай хүргэлтийн үйлчилгээний орлого 1 их наяд юанийн босгыг энэ онд өнгөрсөн жилийнхээс нэг сарын өмнө давсан байна.
