solongonews
Ши Жиньпин Дэлхийн ур чадварын тэмцээнд баярын захидал илгээв
2026-09-23 09:28
Ши Жиньпин Дэлхийн ур чадварын 48 дугаар тэмцээнд баярын захидал илгээв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 09-р сарын 22-нд Дэлхийн ур чадварын 48 дугаар тэмцээнд баярын захидал илгээв.

Ши Жиньпин тэмдэглэхдээ "Өнөөдөр шинжлэх ухаан, технологийн шинэ ээлжийн хувьсгал болон аж үйлдвэрийн өөрчлөлт шинэчлэл хурдацтай өрнөж, дэлхийн ур чадварын хөгжилд гүнзгий нөлөө үзүүлж байна. Дэлхийн ур чадварын тэмцээн нь аж үйлдвэрийн салбарын эрэлт хэрэгцээтэй нягт уялдаж, улс орнуудын ур чадвартай мэргэжилтнүүд ур чадвараа улам төгөлдөржүүлж, харилцан суралцаж, туршлага солилцох үр бүтэмжтэй индэр болж байна" гэв.

Ши Жиньпин онцлохдоо " Хятад улс уг тэмцээнийг зохион байгуулах боломжоор илүү олон хөдөлмөр эрхлэгч, ялангуяа залуучуудыг ур чадвараараа мэргэшин хөгжих замыг сонгоход урамшуулна. Бид талуудтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн ур чадварын ажил төрлийн хөгжлийг ахиулан, дэлхийн эдийн засгийн өсөлт болон иргэдийн амьжиргааг сайжруулахад илүү сайн үйлчлэхэд бэлэн байна" гэжээ.

Дэлхийн ур чадварын 48 дугаар тэмцээн мөн өдөр Шанхай хотноо “Ур чадвар дэлхийг өөрчилнө, ур чадвар ирээдүйг гэрэлтүүлнэ” уриан дор болж байна. Тус тэмцээнийг Дэлхийн ур чадварын байгууллага зохион байгуулж, Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яам болон Шанхай хотын захиргаа хамтран хэрэгжүүлж байна. Тэмцээний үеэр Дэлхийн ур чадварын чуулган болон Дэлхийн ур чадварын экспо зохион байгуулагдана.

Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл