
9-р сарын 23-ны орой Торгоны замын олон улсын XIII кино наадам Шааньши мужийн Ши-Ань хотод өндөрлөлөө. Энэ үеэр “Алтан торгоны зам” шагналын ангилал бүрийн эзнийг зарлав.
Энэ удаагийн кино наадамд дэлхийн 139 улс орон, бүс нутгаас нийт 2130 бүтээл оролцжээ. Эдгээр бүтээл нь өргөн хүрээний сэдвийг хамарч, дорно, өрнийн урлагийн хэв маягийг хослуулснаараа онцлог байв. Шилдэг 23 кино эцсийн шатанд шалгарч, 10 шагналын эзнийг тодруулжээ.
9-р сарын 19-нд нээлтээ хийснээс хойш уг наадмын хүрээнд Египетийн кино долоо хоног, олон сэдэвт кино үзэсгэлэн, “Бүс ба Зам” кино үйлдвэрлэлийн хөгжлийн форум, хиймэл оюун ухаанаар контент бүтээх технологи болон кино, телевизийн салбарын хэлэлцүүлэг, Торгоны замын кино зах зээл, тасалбарт суурилсан хэрэглээг дэмжих урамшуулалт арга хэмжээ зэрэг олон талд үйл ажиллагааг зохион байгууллаа.

