solongonews
" Анх удаа ийм ойроос хүн дүрст роботын тоглолтыг сонирхлоо"
2026-09-24 17:03


"Дүүрэн тэргэл сар Төвшин найртай ерөөл"—— “ Хятад орныг танин мэдэхүй” Өвөр Монголын соёлын XIV өдрүүдийн тэргэл сарны баярыг угтах уран сайхны тоглолт 09-р сарны 23-ны өдөр Улаанбаатар театрт болсон байна.

Тоглолтын үеэр тусгай тоглолтын хувцас өмссөн хүн дүрст роботын хөдөлгөөн жигд бөгөөд зохицонгуй хөдөлж, технологи болон уламжлалт соёлын хослолын өвөрмөц онцлогийг төгс харуулж чадсан байлаа.

- Үнэхээр гайхалтай байна. Би хүн дүрст роботын тоглолтыг анх удаа ийм ойроос үзэж сонирхож байна. Өмнө нь зөвхөн телевиз болон богино хэмжээний видео платформуудаар харж байсан. Харин өнөөдөр газар дээр нь үзэхэд үнэхээр сайхан санагдсан гэж Монголын иргэн Норзоо хэлэв.

Мэдээлснээр, хүн дүрст робот урлагийн тоглолтод оролцож, тоглолтын төгсгөлд тайзан дээр гарч үзэгчидтэй мэндчилсэн нь Монгол Улсад анх удаа болж байгаагаараа онцлог юм.


Редактор : Б.АРИУХАН
Эх сурвалж : IMICC
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл