solongonews
Мьянмарын ерөнхийлөгч Мин Аун Хлайн Бээжин хотод хүрэлцэн ирэв
2026-06-15 16:28
Мьянмарын ерөнхийлөгч Мин Аун Хлайн Бээжин хотод хүрэлцэн ирэв.

Өнөөдөр буюу 06-р сарын 15-ны үдээс хойш Мьянмарын ерөнхийлөгч Мин Аун Хлайн Бээжин хотод хүрэлцэн ирж, Хятад улсад хийх тав хоногийн төрийн айлчлалаа эхлүүллээ.
Энэ нь Мин Аун Хлайн ерөнхийлөгчөөр сонгогдсоноосоо хойш Хятад улсад хийж буй анхны төрийн айлчлал болж байна.
Хятад, Мьянмар бол уламжлалт найрсаг хөршүүд бөгөөд хувь заяаны нэгдмэл цогц юм. 76 жилийн өмнө дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр тал энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмын үзэл санааг баримталж, хамтын хөгжил цэцэглэлтийн төлөө зовлон жаргалаа хуваалцаж, бие биедээ тусалж, хамтран ажиллаж, Хятад, Мьянмарын харилцаанд чухал ахиц дэвшил гаргасаар ирсэн юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл