Хятад-Оросын X үзэсгэлэн 05-р сарын 17-ноос 21-ны өдрийн хооронд Хятадын Харбин хотод болно. Уг үзэсгэлэн нь “итгэлцэл, хамтын ажиллагаа,хамтаар ашиг хүртгэх”уриа доор өнгөрсөн жилүүдэд олсон амжилт бүтэмжээ дүгнэж ирээдүйн хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно.
Хятад-Оросын экспо нь хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг ахиулах хамгийн өндөр түвшний, хамгийн том хэмжээний цогц үзэсгэлэн юм. 2014 онд анх зохиогдосноос нааш уг экспо нь Хятад, Оросын 7200 гаруй аж ахуйн нэгж, 1 сая 500 мянган бизнес эрхлэгчийг оролцуулсан.
Үзэсгэлэн нийт 55,000 хавтгай дөрвөлжин метр талбайг хамарсан бөгөөд 46 улс орон, бүс нутгийн 1,500 гаруй дотоод, гадаадын компани оролцох болно. Оросын 300 орчим компани үзэсгэлэнд оролцох бөгөөд 5,000 гаруй хүний бүрэлдэхүүнтэй худалдан авагчдын төлөөлөгчид Хятадад айлчлах төлөвтэй байна. Голдуу Оросын ардын гар урлалын бүтээгдхүн, хөдөө аж ахуйн цогцолбор, гоо сайхны бүтээгдэхүүн,, алт эрдэнэ, өдөр тутмын хэрэглээний бараа, үнэт эдлэлийн бүтээгдэхүүний 100 гаруй кампани оролцохоор байна.
Оросын Эдийн засгийн хөгжлийн яамны Хятад дахь Худалдааны төлөөлөгчийн газрын төлөөлөгч Сердюковагийн хэлснээр, энэ жилийн үзэсгэлэнд Оросын холбооны 16 субъект оролцоно. Үзэсгэлэнгийн үеэр Хятад, Орос улсууд цуврал чухал гэрээ, санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
2026 он бол Хятад, Оросын стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны 30 жилийн ой, Хятад, Оросын хооронд сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 25 жилийн ой юм.
