Хайнаний татваргүй барааны борлуулалт 100 сая юанийг давав
2026-10-03 09:12
Хайнань арлаас 10-р сарын 1-ний өдөр гарах зорчигчдын татваргүй барааны худалдан авалт 100 сая юанийг давсан байна

Хайкөүгийн гаалийн статистик мэдээллээр, энэ жилийн Үндэсний баярын амралтын эхний өдөр Хайнань арлаас гарах зорчигчдын татваргүй барааны худалдан авалтын хэмжээ 107 сая юаньд хүрчээ. Давхацсан тоогоор 18 мянга 900 хүн татваргүй бараа худалдан авч, нийт 83 мянган ширхэг бараа бүтээгдэхүүн худалдан авсан байна.
Татваргүй барааны худалдан авалтын хэмжээ, худалдан авагчдын давхацсан тоо болон худалдан авсан барааны тоо ширхэг өнгөрсөн оны мөн үеэс тус тус 21.17 хувь, 13.81 хувь, 11.24 хувиар өсжээ.
Редактор : Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
