-Үнэртэй усыг хүчтэй үнэрлэх гэх хэрэггүй. Хэт хурц үнэртэй ус нь ойр орчмын агаарт төдийгүй хүний мэдрэлд ч хүчтэй нөлөөлдөг.
-Үнэртэй усны шилийг өдөрт хэд удаа онгойлгож байгаад дараагаар нь бага хэмжээгээр түрхвэл зүгээр байдаг.
-Үнэртэй усыг чихнийхээ ард болон биендээ түрхвэл үнэр нь удаан гардаг.
-Ноос болон арьсан хувцсанд үнэрт усны үнэр маш удаан хадгалагддаг.
-Жижиг алчуурт үнэртэй усыг бага зэрэг шингээж цүнхэндээ хийхэд сайхан үнэр анхилна.
-Ямар ч үнэртэй усыг хооронд нь хольж түрхэж болохгүй, учир нь хоорондоо сайн таарч тохирохгүй учир таагүй үнэрийг үүсгэдэг.

-Ганц төрлийн үнэртэй усыг үргэлж хэрэглэвэл зохимжтой, ингэвэл та өөрийн гэсэн онцлогтой, тааламжтай анхилам үнэрийг бий болгож чадна.
-Үнэртэй усыг нарны дусалтаас хол, сэрүүн газар хадгална. Учир нь хэт халуун орчинд үнэртэй ус уурших боломжтой.
-Үнэртэй усыг боодлыг нь нээхгүй байгаа тохиолдолд хөргөгч (хөлдөөгч биш шүү дээ)-ний хамгийн доод талын тавиур дээр тавьж хадгалж болно.
-Удаан хугацаагаар үнэртэй усны тагыг онгойлгохгүй байх хэрэгтэй.
-Үнэртэй усыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байлгах хэрэгтэй.
-Янз бүрийн өнгөтэй үнэртэй усыг цайвар цагаан өнгийн хувцсан дээр болгоомжтой цацаж хэрэглээрэй. Учир нь толбо үүсгэх боломжтой.

