solongonews
”Далай дээрх торгоны зам” хөгжмийн концерт Улаанбаатарт болов
2015-02-07 19:36
2015 оны сар шинийн баярт зориулсан ”Далай дээрх торгоны зам” хөгжмийн үдэшлэг 2 дугаар сарын 6-ны орой Улаанбаатар хотын Соёлын төв өргөөнд болов.

    Энэ хөгжмийн үдэшлэгийг Улаанбаатар дахь Дундадын соёлын төв зохион байгуулжээ. Уг үйл ажиллагаанд Дундадын Өмнөд тэнгис хамтлаг болон "Чандмань эрдэнэ" дуугаараа алдаршсан Дундадын нэрт дуучин Бүрэнбаяр, Урнаа нар оролцжээ. Өмнөд тэнгис хамтлаг нь Дундадын алдарт Дорнын дуу бүжгийн чуулгын улсын 1 дүгээр зэрэглэлийн 10 жүжигчдээс бүрдсэн юм. Дуучин Бүрэнбаяр, Урнаа нар "Чандмань эрдэнэ" дуугаа Монголын Хүүхдийн ордны сурагч Энхжин охинтой хамтран дуулж, үзэгчдийн таашаалыг хүлээлээ. 

 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл