
Бүх Дундад улсын УТЗЗ-ний гишүүн, Өөртөө Засах Орны телевиз урлагийн нийгэмлэгийн дэд тэргүүлэгч, нарийн бичгийн дага Дү Мэй 3 дугаар сарын 2-ний өдөр ярилцлага өгөхдөө: “Ажнай хөлөг шагнал”-ыг багтаасан үндэстний цөөн тоот соёл урлагийн засгийн газрын шагналыг сэргээх тухай саналаа гурван жил дараалан их хуралд дэвшүүлж байгаа байдлаа танилцуулжээ.
- Дү Мэй гишүүний танилцуулснаар, 20 гаруй жилийн хөгжлөөр дамжин, цөөн тоот үндэстний үлгэрт кино, телевиз, уран зохиолын “Ажнай хөлөг шагнал” ба цөөн тоот үндэстний үлгэрт дуу хөгжим, бүжгийг багтаасан “Тогос шагнал” гаргажээ. Эдгээр нь засгийн газрын нэрээр эрхэлсэн цөөн тоот үндэстний цорын ганц үндэстний үлгэрт соёлын шагналын төрөл болно.
- Дү Мэй гишүүний үзэхээр, засгийн газрын шагнал бол соёлын хүрээнд намын үндэстний төрийн бодлогыг хэрэгжүүлэх бүтэмжтэй арга хэмжээ болно. Тар нь үндэстний тухай урлагийн бүтээлээр дамжуулан нам болон засгийн газар юуг санаачилж байх, юуг дэмжиж байхыг тодорхой илрүүлж, үндэстний соёл урлагийн цэцэглэн хөгжихөд зөв чиглэлийг зааж өгнө. Тэрээр бас цөөн тоот үндэстний шилдэг соёлоо уламжлан хамгаалах, нам улс орноо хайрлах цөөн тоот үндэстний урлагийн чадварлаг хүмүүсийг хүмүүжүүлэх бодитой ажиллагаа болно. Цөөн тоот үндэстний соёл урлагийн засгийн газрын шагналыг сэргээхэд олон зүйлийн шийдвэрлэх арга хэмжээтэй, бид мөн “Ажнай хөлөг шагнал”-ын нэрээ хэрэглэхийг шаардаж, шагнал тогтоох цар хүрээнд тохируулалт хийж, цөөн тоот үндэстний соёлын хүрээн дэх бүх зүйлийн засгийн газрын шагналыг багтаасан “Ажнай хөлөг шагнал”-ыг сэргээхийг хүсэж байна гэв.
