АТИХ-ын 3 дугаар чуулган 4-ний үдээс өмнө ардын их хурлын танхимд бэлтгэл хурал хийв. Бүх Дундад улсын АТИХ-ын байнгын хорооны дараа Жан Дэжян хурал эрхэлжээ. Хурлаас 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганы тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн даргыг сонгож, 12 дугаар сонгуулийн бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганы зөвлөх зүйлийг батлав. Жан Дэжян хурал дээр: - 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулган 3 сарын 5-ны өдөр хуралдан эхэлж, их хурлын эл зүйлийн бэлтгэл ажил бүр бүрджээ гэж нийтлэв. Бэлтгэл хурлаас батлалт хийхээр дамжин 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулганы тэргүүлэгчдийн баг болон нарийн бичгийн даргыг сонгов.
Их хурлын тэргүүлэгчдийн баг 172 хүнээр бүрэлдэж, Ли Жяньгүө их хурлын нарийн бичгийн даргаар сонгогдов. Баталсан хурлын зөвлөх зүйлийг үндэслэвэл, 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын 3 дугаар чуулган нь “Засгийн ордны ажлын тайлан”-г сонсож хянан батална. 2014 оны улс ардын аж ахуй болон нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг биелүүлсэн байдал болон 2015 оны улс ардын аж ахуй ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөний төслийн тайланг хянан шалгаж зөвшөөрнө. 2015 оны улс ардын аж ахуй ба нийгмийн хөгжлийн төлөвлөгөөг зөвшөөрнө. 2014 оны төв ба орон нутгийн төсвийг биелүүлсэн байдал болон 2015 оний төв ба орон нутгийн төсвийн төслийн тухай мэдүүлэлтийг хянан зөвшөөрч, 2015 оны төвийн төсвийг зөвшөөрнө. Бүх Дундадын АТИХ-ын байнгын хорооны дэвшүүлсэн хууль тогтоох хуульд засвар оруулах төслийн хянан зөвлөнө. Бүх Дундадын АТИХ-ын байнгын хорооны ажлын тайланг сонсож хянан зөвлөнө. Ардын дээд шүүх хорооны ажлын тайланг сонсож хянан зөвлөнө. Ардын дээд байцаах хорооны ажлын тайланг сонсож хянан зөвлөх болно.

