Хятадын Төв радио телевизийн CGTN, Жинань их сургууль, Хятадын Үндэсний инновац, хөгжлийн стратегийн судалгааны холбоо хамтран 11-р сарын 11-нд зохион байгуулсан "Ази, номхон далайн залуучуудын үйл ажиллагаа: Ази, номхон далайн ирээдүйг бүтээх нь" Дэлхийн их сургуулийн оюутны хиймэл оюун ухааны шинэлэг бүтээлийн үзэсгэлэн Жинань их сургуульд нээгдээд байна.

APEC-ийн "Ази, номхон далайн хамтын нийгэмлэгийг бүтээж, хамтын хөгжил цэцэглэлийг ахиулах нь" сэдэвтэй нягт уялдаатай энэхүү арга хэмжээ нь APEC-ийн 33 дахь удаагийн удирдагчдын албан бус уулзалтын өмнөхөн Ази, номхон далайн залуучуудын хооронд үндэстэн дамнасан урлагийн солилцоо, оюуны харилцан яриа өрнүүлэх тавцанг бүрдүүлж байгаа юм.

Энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн бүс нутгийн их сургуулиудаас инновац бүтээлүүдийг өргөнөөр сонгож, нийт 252 хиймэл оюун ухааны бүтээл хүлээн авсан байна. Эдгээр бүтээлүүд нь Бруней, Чили, БНХАУ, Индонез, БНСУ, Малайз, Перу, Орос, Тайланд, АНУ, Вьетнам зэрэг APEC-ийн 11 эдийн засгийн цогц, 17 их сургуулийн оюутнуудын бүтээлч хүчин чармайлтыг илэрхийлжээ. Зохион байгуулах хорооны нарийн шалгаруулалтын дагуу 22 шилдэг бүтээлийг CGTN-ийн олон хэлний платформ дээр цацаж, 12-р сард болох 10 дахь удаагийн "Хятадыг ойлгох нь" олон улсын бага хурал (Гуанжөү хот)-д танилцуулах болно.

