solongonews
Ши Жиньпин Босни Херцеговины шинээр сонгогдсон Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдэд баярын цахилгаан илгээлээ
2026-11-17 15:57

БНХАУ-ын дарга Ши Жиньпин 11-р сарын 16-нд Босни Херцеговины Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Желька Цвиянович, Денис Бечирович, Дариана Филипович нарт баярын цахилгаан илгээлээ.


Ши Жиньпин баярын
 цахилгаандаа, Босни Херцеговин бол Зүүн Өмнөд Европ дахь Хятадын хамтын ажиллагааны чухал түнш юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрүүл тогтвортой хөгжиж, улс төрийн харилцан итгэлцэл улам бэхжин, олон салбарын хамтын ажиллагаа үр өгөөжтэй өрнөж байна гэж тэмдэглэжээ.
 
Тэрээр Хятад, Босни Херцеговины харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгдгөө илэрхийлээд, Тэргүүлэгчдийн зөвлөлийн гишүүдтэй хамтран хоёр орны уламжлалт найрамдал, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг шинэ түвшинд гарган, хоёр орны ард түмэнд илүү их үр өгөөж хүртээхийн төлөө хүчин чармайлт гаргахад бэлэн байгаагаа онцолсон байна.

Редактор : Б.САРУУЛ
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл