solongonews
Эрээний галт тэрэг гаалиар нэвтрэх чадавхаа дээшлүүлнэ
2015-02-03 15:26
Дундад улс Монгол, Орос хоорондын стратегийн түншлэлийн харилцаа гүнзгийрэхэд Эрээн хот нь гадаадад нээлттэй бодлогоо өргөтгөн тэлж, Монгол Улс хоорондын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ боломжийг идэвхтэй хайж байна.

 Эрээний галт тэрэгний зогсоол нь боломжийг зөв ашиглан төмөр замын олон улсын логистикийн гол тулгуур давуу тал болон Европ-Азийг холбосон том хонгилын үйлдлээ гүйцэд хэрэгжүүлж, олон улсын тээврийн зохицуулалтын чадавхаа дээшлүүлж, Дундад, Монголын олон улсын худалдааны зам шугамыг саадгүй нэвтрүүлж, тал нутгийн торгоны замын логистикийн шинэ цэг, Дундад улсын умардад нээлттэй чухал бэхлэлт Европ-Азийн эх газрын гүүрний эдийн засгийн “Өсөлтийн тэнхлэг”-ийг бий болгохоор хичээн ажиллаж байна. 

Логистикийн үйл ажиллагааг дээшлүүлнэ
        Эрээн хотын төмөр замын зогсоол нь улсын зэрэглэлийн чухал нээлттэй туршилтын бүсийн давуу талдаа найдан Эрээн хотын нүүрсний нийгэмлэгийн долоон төлөөлөгч компанитай чуулга уулзалт хийж, нүүрсний импорттой холбоотой асуудлуудыг судлан ярилцаж, импортын нүүрсний чанар, тээвэрлэлтийн хэрэгцээ шаардлага, импортолсон бараа, бараа ачиж буулгах машины зохицуулалт, бараа агуулах талбайг ашиглах зэрэг есөн талын асуудлыг тогтоож, импортын барааны төрлөө өргөтгөн, бараа тээвэрлэлттэй холбогдох ажлуудад бат бэх суурь тавьжээ. Тэрээр мөн Өвөр Монгол, Монгол Улс хоорондын хил дамнасан эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж, дотоодын маркетингийн байгууллагыг бэхжүүлэн, логистикийн паркийн боломжийг гүйцэд хайж, импортын бараа бүтээгдэхүүний хөтөлбөрийг боловсруулсан байна. 11 дүгээр сард импортын төмрийн хүдрийг тээвэрлэсэн хэмжээ 632 мянган тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээсээ 241.5 мянган тонн нэмэгдэж, 61.8 хувиар өссөн байна. 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэг л өдөрт нийт 573 ачаа тээвэрлэлт хүлээн авч, 2014 оны шинэ амжилтыг тогтоосон байна. 

Бичиг баримт гаргах ажлыг түргэтгэж, логистикийн үр ашгийг дээшлүүлнэ
        Олон зуун сая тонноор хэмжигддэг бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт нь төмөр замын тээвэрт голлон түшиглэж байгаад хандуулан, Эрээний галт тэрэгний зогсоол нь одоогоор ашиглагдаж байгаа галт тэрэгний систем, гаалийн бүрдүүлэлт зэрэг үйлдвэрлэлийн менежментийн системийн шинэчлэлтдээ түшиглэж аж үйлдвэрийн бүтцийн зохицүүлалтаа дээшлүүлж, ажлын арга ажиллагааг сайжруулан, улмаар үйл ажиллагааны бүтэмжээ нэмэгдүүлж байна. Өдөр тутамын импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн чиглэл, тоо хэмжээ, агуулахын байрлал зэргийг тодорхой мэдэж, бараа ачих, баримт бичиг бүрдүүлэхийг хамт нь гүйцэтгэхийг хичээж байна. Бараа эзэмшигчийн эрэлт хэрэгцээний дагуу ачаа буулгах байрыг сонгон, бараа эзэмшигчийн цаг тухайд нь баримт бичиг гаргаж өгөх, баримт бичгээ тэнцвэртэй гаргаж өгөхөд хяналт тавина. Бараа нийлүүлэхээр санал болгосон зогсоолд хадгалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний үр дүнтэй эх үүсвэрийг тодорхой мэдэж, зогсоолд хадгалагдаж байгаа хэсэг бараа бүтээгдэхүүний борлуулалтын чиглэлийн тодорхойгүй байдал нь бараа ачихад саадгүй байх талыг шийдвэрлэнэ. Импортын орны хадгалагдаж буй бараа бүтээгдэхүүний бичиг баримт бүрдүүлэхийг зохицуулж, тусгай зориулалтын бараа тээвэрлэлтийн бүсийн агуулахыг идэвхтэй чөлөөлж, өргөн чаргатай галт тэрэгт ачиж тээвэрлэх үүргийг гүйцэтгэнэ. Үүний сацуу “Эрээн хотын олон улсын бараа тээвэрлэлтийн жижиглэн тээвэрлэх үйл ажиллагааны зохицуулалтын дүрэм”-ийг боловсруулж, “Дундад, Монголын бараа бүтээгдэхүүний жижиглэн тээвэрлэх” галт тэргийг нэвтрүүлснээр Дундад улсаас Монгол Улс руу чиглэлд зургаан өдөр гаруй л зорчих болсон ба тээвэрлэлтийн цаг хугацааг богиносгож, зардлыг хэмнэсэн байна. 

Хамтын ажиллагааг дээшлүүлж тээвэрлэлтийн зохицуулалтын үр бүтээмжийг ахиулна 
        Уг зогсоол нь гааль, боомтын хамтын ажиллагааг дээшлүүлж, Монгол Улс болон “Гаалиар хоёр удаа бүртгүүлэх” холбогдох байгууламжуудтай саналаа солилцон өргөн чаргатай галт тэрэгний ачаа тээвэрлэлтийг зохицуулж, бараа бүтээгдэхүүн ачиж буулгах явцад үүсэж болзошгүй асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэн бичиг баримт хүлээлгэн өгөх болон гарын үсэг зурах цагийг хэмнэн гаалиар өнгөрүүлэх ба үйл ажиллагааны үр бүтээмжийг дээшлүүлж, гаалиар бараа гаргахад туслалцаа үзүүлж байна. Мөн галт тэрэгний зогсоолоор голлосон тээвэрлэлтийн зохицуулалтын системийг идэвхтэй төгөлдөржүүлж, зогсоолын зохицуулалтын хурал зэрэг тогтолцоог хэрэгжүүлэхийг хичээж байна. Тэрчлэн Эрээний галт тэрэгний зогсоолын холбогдох албаныхан гадаад худалдааны групп болон Жи Ниний ачаа тээврийн төвтэй хамтран ажиллах байдлаа бататгаж, үйл ажиллагааны явцын хяналтын менежмент, зохицуулалтаа чангатгаж, тээвэрлэлтийн үр бүтээмж болон аюулгүй үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж мэдэх эрсдлээс зайлсхийнэ. Галт тэрэгний зогсоолын интеграци шалгах дүрэм болон хамтран ажиллах тогтолцоог гүйцэд ашиглаж, зогсоолын хамтран ажиллах байгууллагууд хамтын тээвэрлэлтийн үйл ажиллагааны зохицуулалт, аюулгүй байдал, тээвэрлэлтийн үр бүтээмжид сөргөөр нөлөөлөх асуудлуудыг шийдвэрлэж, бараа бүтээгдэхүүн ачиж буулгах, бичиг баримт бүрдүүлэх зэрэг талд хэрэглэгчдэд таатай орчинг бий болгон өгөв. 2014 оны 11 дүгээр сарын 9 -ний өдрөөс 23-ний өдөр хүртэл Эрээн боомтоор өргөн чаргатай гал тэрэг өдөрт дунджаар 10 удаа зорчиж, нэг өдөрт хамгийн олондоо 12 удаа зорчиж, түүхийн шинэ амжилтыг тогтоосон байна. 

Найруулагч: Шинэцэцэг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл