БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Хятадын Төв радио, телевиз хамтран 11-р сарын 18-ны өдөр “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” сэдэвт дэлхийн хэлэлцүүлгийн Монгол Улс дахь тусгай арга хэмжээг зохион байгуулав.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли арга хэмжээнд илтгэл тавьж, ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны V бүгд хурлын үзэл санааг танилцуулав. Арга хэмжээнд МАН-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Баттөмөр, ХҮН намын Нарийн бичгийн дарга Э.Чулуунтогтох мөн Монголын улс төрийн намууд, судалгааны хүрээлэн, төрийн байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл зэрэг 100 орчим хүн оролцлоо.
ЭСЯ-ны хэргийг Түр хамаарагч Цао Ли:
- ХКН-ын XX сонгуулийн Төв хорооны V бүгд хурал нь дэлхий нийт ХКН-ын засаглал, Хятадын засаглалын амжилтын нууцыг судлан таних чухал цонхыг нээж өгч байна. “Хятадын засаглал”-ыг ойлгохын тулд юуны өмнө “ХКН-ын засаглал”-ыг ойлгох шаардлагатай. Улс орныг засаглахын тулд эхлээд намаа засах ёстой бөгөөд намыг чанд засах учиртай. ХКНам бол Хятадын онцлогтой социалист үйл хэргийг удирдан чиглүүлэгч бат бөх цөм бөгөөд түүх болон ард түмний сонголт юм. “ХКН-ын засаглал” нь “Хятадын засаглал”-ын шинэ түвшнийг нээхээс гадна дэлхийн засаглалд эерэг эрч хүч нэмж байна. Хятадын тал Монголын талтай нам болон улс орны засаглалын туршлага солилцох хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, улс орны орчин үеийн хөгжлийн замд хамтдаа мөр зэрэгцэн урагшлахад бэлэн байна гэж хэлэв.
Ардчилсан намын Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Баттөмөр:
- ХКН ард түмний хяналт болон өөрийн шинэчлэлээр дамжуулан түүхэн мөчлөгийн хязгаарлалтаас гарахыг чухалчилж байгаа нь нийтлэг үнэ цэнтэй юм. Энэхүү бүгд хурал нь ХКН-ын байгуулалтыг цаашид бэхжүүлж, Хятадын эдийн засгийн хөгжил, нийгмийн тогтвортой байдлыг бататган, бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг удирдан чиглүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэдгээ илэрхийлэв.
ХҮН намын Нарийн бичгийн дарга Э.Чулуунтогтох:
- Энэхүү бүгд хурал нь Хятадын засаглалын үзэл баримтлал болон хөгжлийн бодлогын нэгдсэн илэрхийлэл бөгөөд улс орнуудын хувьд төрийн засаглалын нийтлэг асуудлыг хэлэлцэн судлахад үнэтэй туршлага болох юм. ХҮН нам нь Хятадын талтай нам хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хоёр орны харилцааны хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн байна гэж хэллээ.
ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн дэд дарга, Хятадын Төв радио, телевизийн дарга Шэнь Хайшүнь видео мэндчилгээ дэвшүүлж, Монголын нэр хүндтэй эрдэмтэн судлаачид намын удирдлагыг бүх талаар хатуу чанд засах болон “Хятадын засаглал”-ын олон улсын ач холбогдлын талаар сэдэвчилсэн илтгэлүүд хэлэлцүүллээ.
