solongonews
БНДАУ-д суралцахыг хүсч буй залууст зориулсан нээлттэй өдөрлөг
2015-02-09 09:35
Эрхэм хүндэт сурагч охид хөвгүүд, оюутан залуус, эцэг эх нартаа хандан дуулгах нь:

      БНДАУ дахь Монгол оюутны холбооноос санаачлан тус өдөрлөгийг улс орны хойч ирээдүй болсон охид хөвгүүд, сурагч оюутан залуустаа хандаж, БНДАУ-ын аль ч хотод боловсрол эзэмших хүсэлтэй, суралцахаар төлөвлөсөн хэн бүхэнд зориулж зохион байгуулж байна. Хүссэн, сонгосон мэргэжлийнхээ дагуу Азидаа төдийгүй дэлхийд нэртэй сургуулиудын тухай үнэн зөв, бодит мэдээдэл авч, хаана суралцвал давуу талтай, ашигтай байх, гадаадад сурахын тулд юуг анхаарах тухай БНДАУ-ын арав гаруй томоохон хотуудын Монгол оюутны холбооны төлөөлөгч оюутнууд мэдээлэх болно.
Ингэснээр та бүхэнд сонголт хийхэд нь бага ч болов хувь нэмэр болох үүднээс санал хүсэлтийг чөлөөтэй сонсож, харилцан яриа өрнүүлж сурагч, оюутан залууст нээлттэй нэгэн өдрийг өнгөрүүлэх тул та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.    
Хаана: Тусгаар тогтнолын ордон
Хэзээ: 2015 оны 02 сарын 15 ѳдѳр 11 цагт              

Холбоо барих: 95258484, 95480610

                                                              Бэлтгэсэн: Э.Үржинханд

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл