solongonews
Тэтгэврийн насыг уртасгах тухай төсөл 2017 онд гарна
2015-03-10 21:09
Дундад улсын хууль ёсны тэтгэвэрт гарах насыг 1953 оны хөдөлмөрийн баталгааны дүрэмд үндэслэн тогтоосон юм.

3 дугаар сарын 10-нд Дундад улсын  Хүний нөөц, Нийгмийн хамгааллын яамны сайд Ин Вэйминь, энэ онд тэтгэвэрт гарах насыг уртасгах тухай бодлогын төсөл боловсруулж, ирэх жил төв хороонд өргөн барьж батлуулаад дараа нь олон нийтийн санал асуулга явуулж, засвар оруулан боловсронгуй болгон, 2017 онд албан ёсоор нийтлэх болно. Гэвч хэрэгжихэд нэлээд урт удаан үйл явц хэрэгтэй гэжээ.

Ин Вэйминь 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын АТИХ-ын чуулганы хэвлэлийн бага хуралд сэтгүүлчийн асуултанд хариулахдаа: Тэтгэвэрт гарах насыг уртасгах бодлого нь өнөөгийн хуульд тогтоосон тэтгэвэрт гарах нас залуу байгаа асуудалд чиглэсэн юм. Дундад улсын хууль ёсны тэтгэвэрт гарах насыг 1953 оны хөдөлмөрийн баталгааны дүрэмд үндэслэн тогтоосон юм. 1978 онд төрийн зөвлөл эмэгтэй ажилчин 50 настай тэтгэвэрт гарна, эмэгтэй боловсон хүчин 55 настай тэтгэвэрт гарна, эрэгтэй ажилчин ажилтан 60 настай тэтгэвэрт гарна гэж дахин тодорхойлсон юм.

БНДАУ улс байгуулагдсан эхний үед боловсруулсан тэтгэвэрийн насны тухай бодлого өнөөгийн эдийн засаг нийгмийн хөгжилд зохицохоо больж, тохируулга хийх шаардлагатай болж байгаа нь гарцаагүй юм гэжээ.

Гэвч Ин Вэйминь хэлэхдээ: -Энэ бодлого олон нийтийн үзэл ойлголтыг цаашид нэгтгэх шаардлагатай байна. Төсөл боловсруулахдаа олон нийтийн санал асуулга явуулж төслийг улам оновчтой, тал талаараа хүлээж авах боломжтой болгоно гэжээ.

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл