solongonews
Холбооны технологийн туршилтын 25-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөв
2026-06-12 11:29
Холбооны технологийн туршилтын 25-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө.

Бээжингийн цагаар 06-р сарын 11-ний өдрийн 15:30 цагт БНХАУ Вэньчанын сансрын хөөргөх төвөөс “Чанжэн-5” зөөгч пуужин ашиглан холбооны технологийн туршилтын 25-р хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн байна.
Хиймэл дагуул тойрог замдаа амжилттай орж, хөөргөлтийн ажиллагаа бүрэн амжилттай болсон юм.
Тус хиймэл дагуул нь олон давтамжийн болон өндөр хурдны хиймэл дагуулын холбооны технологийг турших, баталгаажуулах зорилготой.
Энэ удаагийн нислэг нь “Чанжэн” цуврал зөөгч пуужингийн 650 дахь нислэг юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл