
Дундад улсын Хөгжил Өөрчлөлтийн Үндэсний хорооны дэд дарга Ван Шяотао 6-д танилцуулснаар, 2014 онд Дундад улсын тоног төхөөрөмжийн үйлдвэрийн бүтээгдэхүүний экспорт 2 триллион 100 тэрбум юанийг давж, экспортолсон нийт бүтээгдэхүүний 17 хувийг эзэлжээ. Үүнд, цахилгаан эрчим хүч, мэдээлэл холбоо, нефть, агаарын тээвэр зэрэг салбарын том оврын иж бүрэн тоног төхөөрөмжийн экспортын хэмжээ хурдтай нэмэгдсэн байна.
Дундад улсын төмөр замын тоног төхөөрөмжийг дэлхийн 80 гаруй улс орон бүс нутагт экспортлож байна. 2014 онд 4 тэрбум ам долларын тоног төхөөрөмж экспортлосон нь дэлхийн тухайн зах зээлийн 10 хувийг эзэлжээ.Түүнчилэн Дундад улсын төмөр замын аж ахуйн нэгжүүд Ази, Африк, Латин Америкийн орнуудад 10 мянган километр урт төмөр замыг тавьсан байна.
