solongonews
Хаврын улирад бие сувилах арга
2015-02-12 10:52
Хаврын улирад цаг агаары хувиралт ихтэй байдаг учир хүмүүс түүнийг нь дагаад хямарч, элдэв өвчинд нэрвэгддэг. Хавар нь “Зуун төрлийн өвс мод соёолж, мөн зуун төрлийн өвчин үүсдэг” улирал, иймд биеэ яаж сувилахаа анхаарах хэрэгтэй.

    

  Дасгал хийхийг баримтлах: Хавар цаг агаар дулаарч, түмэн бодис амилан, салхинд гарах хамгийн сайхан цаг болдог. Биеэ сувилахад “Хөдөлгөөн” хамгийн чухал жишээ нь алхах, гүйх, дасгал хийх, бөмбөг тоглох зэрэг болно. Энэ нь сэтгэл санааг сэргээх төдийгүй цусны эргэлтийг сайжруулж, бие сэтгэл тайвширч, уушиг зүрхний чадавх сайжран, биеийг чийрэгжүүлж, өвчлөхөөс сэргийлэх зэрэг биеийн дархлааг сэргээдэг байна.

Элгээ хамгаалах: Элгээ хамгаалахад сэтгэл санаагаа өөдрөг байлгахыг анхаарна. Одоогийн эмнэлгийн ухаанд тайлбарласнаар, сэгэл санаа муудах нь элгний хийг бөглүрүүлж, мэдрэлийн дотоод шүүрлийн системийн чадавхыг алдагдуулдагаар дархлааг бууруулж, мэдрэлийн өвчин, элгэний болон зүрх тархины судлын өвчин зэргийг үүсгэдэг. Иймд хаврын улиралд урам зоригоо сэргээж баяр хөөртэй байх нь бие сувилах хамгийн сайн сонголт болно. Цаг агаарын хувьралтад өөрийгөө дасгах, хавын улиралд цаг агаарын хувьралт ихтэй, хүйтэн дулаан тэнцвэргүйн дээр хүмүүс өвлийн хувцсандаа дасчихсан учир шинэ хуучний солигдол удааширч, хүмүүс доорхноо биеийн дулаанаа зохицуулахад хэцүү болдог. Хувцсаа хэтэрхий эрт нимгэлэхэд хүрвэл хаиад хүрч эрүүл мэндэд харшилна. Цусны даралт өндөр зүрхний өвчтэй настай хүмүүс халуун хүйтэнд халж хөрөхийг сайн анхаарч салхи авах, зүрхний судас агших зэрэг өвчин гэнэт үүсэхээс сэргийлэх хэрэгтэй.

Хэт гашуун буюу исгэлэн амттай идээг цээрлэх: Хаврын улиралд хоол ундаа тохируулахдаа исгэлэн идээ бага хэрэглэж дэлүүг тэжээдэг. Хятад эмнэлгийн ухаанд дэлүүг амь настай холбон үзэж, дүлүү сайн бол урт насална гэдэг. Хаврын улиралд элэгний цус хөөрөх үе ба исгэлэн идээ нь элгэний халууныг улам ихэсгэж, дэлүү ходоодыг шархлуулдаг. Иймд уураг элбэг, амин дэм буюу эрдэс бодис илүү агуулагдах хүнсний зүйл, хар самар, шувууны өндөг, сүү, зөгийн бал, буурцагны төрөл, хүсний ногоо, жимс зэрэг. Эдгээрийг хэрэглэвэл хүйтнээс сэргийлж бие сувилах зорилгодоо хүрч чадна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл