
Өнөөдөр буюу 1 дүгээр сарын 25-нд эхэлсэн ӨМӨЗО-ны 11 дугаар удаагийн УТЗЗ-ийн хурал дээр ӨМӨЗО-ны УТЗЗ-ний дарга Рэнь Япин ажлын тайлан хийхдээ, 2014 онд Өвөр Монгол орон нь үндэстэн болон шашны харилцааны эв найрамдалыг ихээр ахиулсан байна. Төвийн болон ӨМӨЗО-ны үндэстний ажлын хөтөлбөрийг гүнзгийн суралцан хэрэгжүүлж, УТЗЗ-ний үүрэг нөлөөг бадруулан, үндэстнүүдийн эв найрамдал, харилцан ойголцож, эв нэгдэлтэй хөгжлийг ахиулав. Улс даяар болон орон нутгийн УТЗЗ-ийн үндэстний шашин суртахууны ажлын семинарын хөтөлбөрийг хэрэгжүүлж, цөөн тоот үндэсний муж орны хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Цөөн тоот үндэсний орон нутгийн эдийн засаг, соёл, боловсролын салбарын ажлын судалгааг өрнүүлж, хөдөө орон нутгийн шашны ажлын хяналт, шашны ном бичгийн хамгаалалт болон шашны ажилтны нийгмийн баталгаа зэрэг асуудалд санал зөвөлгөө гаргана. Шашны буяны нийгэмлэгийг байгуулан, шашны буяны ажиллагааны эрүүл, эмх цэгцтэй хөгжлийг дэмжинэ гэв.

