solongonews
Хөххот, Эрээн хотын хооронд зорчигч тээврийн шууд галт тэрэг нээгдлээ
2026-06-03 15:49
Хөххот, Эрээн хотын хооронд зорчигч тээврийн шууд галт тэрэг нээгдлээ

Хятадын төмөр замын Хөх хотын товчооны групп ХХК-ийн мэдээлснээр, амралтын өдрүүдэд Хөххот, Эрээн хотын хооронд аялах жуулчид болон иргэдийн аяллын хэрэгцээг хангах, Өвөр монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор Хятадын төмөр замын Хөххотын товчоо 5-р сарын 29-нөөс эхлэн Хөххот, Эрээн хотын хооронд долоо хоног бүр хоёр хос шууд зорчигч тээврийн галт тэрэг явуулахаар болжээ.
5-р сарын 29-нөөс эхлэн Баасан гараг бүр нэг хос зорчигч тээврийн галт тэрэг явах юм байна: Хөххотоос Эрээн хот руу K7924, Эрээн хотоос Хөххот руу K7926. K7924 галт тэрэг Хөххот буудлаас өглөөний 10:16 цагт хөдөлж, 15:46 цагт Эрээн хотод хүрэх бөгөөд аяллын хугацаа 5 цаг 30 минут байна. K7926 галт тэрэг Эрээн хот буудлаас оройн 18:00 цагт хөдөлж, 22:44 цагт Хөхотод хүрэх бөгөөд аяллын хугацаа 4 цаг 44 минут байна. Ийнхүү хоёр хотын хооронд зорчигчид нэг өдрийн дотор хоёр талын аялал хийх боломжтой болно.5-р сарын 31-нээс эхлэн ням гараг бүр нэг хос зорчигч тээврийн галт тэрэг үйлчилнэ: Хөххотоос Эрээн хот руу K7932, Эрээн хотоос Хөххот руу K7934. K7932 галт тэрэг Хөххот буудлаас 17:55 цагт хөдөлж, 22:41 цагт Эрээн хотод хүрэх бөгөөд аяллын хугацаа 4 цаг 46 минут байна. K7934 галт тэрэг Эрээн хот буудлаас 23:50 цагт хөдөлж, маргааш нь 6 цаг 44 минут Хөххотод хүрэх бөгөөд аяллын хугацаа 6 цаг 44 минут байна. Хөххот, Эрээн хотуудын хооронд энэхүү шууд галт тэрэгний үйлчилгээг албан ёсоор эхлүүлснээр хоёр хотын хоорондох хамгийн хурдан аяллын хугацаа 4 цаг 44 минут болох бөгөөд өмнөх хамгийн хурдан галт тэрэгтэй харьцуулахад 2 цаг 31 минутаар багасч, аяллыг илүү хялбар болгож, зорчигчдод илүү сайн туршлагыг өгөх болно.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Shine Ereen
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл