Хятадын Программ хангамжийн үнэлгээний төвөөс 5-р сарын 26-нд “Ахмад настны асрамжийн үйлчилгээний ухаалаг роботын салбарын хөгжил ба ирээдүйн чиг хандлагын судалгаа” тайланг нийтэллээ.

Тайланд дурдсанаар, Хятадын ахмад настны асрамжийн үйлчилгээний роботын салбар үндсэн тогтолцоогоо бүрдүүлж, “технологийн туршилт”-ын үе шатнаас “өргөн хүрээний хэрэглээ” рүү шилжих чухал үедээ явж байна.
Гэсэн хэдий ч технологийг ахмад настны асаргаа, үйлчилгээний нарийн төвөгтэй орчин нөхцөлд нийцүүлэн ашиглах асуудал одоогоор салбарын өмнө тулгарч буй гол сорилт хэвээр байгааг тайланд онцолжээ.
Мөн энэ онд Хятадын ахмад настны асрамжийн үйлчилгээний роботын зах зээлийн хэмжээ 10 тэрбум юанийг давах төлөвтэй байгааг дурдсан байна.
