
Ли Кэчян Дундад Пакистаны харилцаа найрамдлыг өндрөөр үнэлж, Дундад улс Пакистантай харилцаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогын тэргүүлэх байранд тавьдаг. Мөн Пакистаны улс орны бүрэн эрх, тусгаар тогтнол ба нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалахыг хэлбэрэлтгүй дэмжиж, хоёр орны засгийн газар, парламент, иргэдийн хоорондох олон салбарын найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хичээн зүтгэнэ гэв.

Ли Кэчян, хоёр тал ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэдэд улам их үр өгөөж хүртээх ёстой. Үр ашигтай арга хэмжээ хэрэгжүүлж, Пакистанд ажиллуулж буй Дундад улсын төсөл ба хүмүүсийн аюулгүй байдлыг баталгаажуулахыг хүсэж байна. Пакистаны талуудтай хамт бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалж, хөгжил цэцэглэлтийг ахиулахад Дундадын тал бэлэн байна гэв.
