3 дугаар сарын 10-нд УТЗЗ-ийн Бүх Дундадын хорооны гишүүн, Гирин муж дахь Дундадын цагаач иргэдийн Гадаад Хэлний Дээд Сургуулийн захирал Чинь Хэ, боловсролын салбарын гишүүдийг төлөөлөн УТЗЗ-ийн 12 дугаар сонгуулийн Бүх Дундадын хорооны 3 дугаар бүгд хурал дээр үг хэлэхдээ, үзэл санаагаа улам чөлөөлж, шинэ төлөв байдалд зохицон, стратегийн давхаргын хувьд хувийн сургуулийн статуст томоохон зохицуулалт хийж, хувийн сургуулийн өөрчлөлт хөгжлийг шинээр загварчилж, хөгжлийн тогтолцоон дахь саадыг арилган, хувийн сургуулийн олон ургалч, шилдэг чанартай боловсрол олгох үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхэд нь тусалж хөгжлийн шинэ орон зай бий болгон, шинэ хүч сэлбэх ёстой гэжээ.
Чинь Хэ хэлэхдээ, эдийн засгийн өсөлтийн хурд удааширч, санхүүгийн дарамт нэмэгдэж байгаа орчин нөхцөлд, хувийн сургуулийг ихээр хөгжүүлж, боловсролын зардлын зам сувгийг өргөжүүлж, боловсролын идэвх чанарыг бадруулж, шударга, олон ургалч, шилдэг чанартай боловсрол хүсэж байгаа талуудын шаардлагыг улам сайн хангах нь чухал мөртөө тулгамдаж буй үүрэг юм гэжээ.
Чинь Хэ таван талт санал дэвшүүлэв. Нэг. Хувийн сургууль эрхлэх олон төрлийн тогтолцоог идэвхтэй хайн сүвэгчлэх. Хоёр. Төрөлжүүлэн жолоодох ба удирдах ажлыг эрчимжүүлэх. Гурав. Багш, боловсон хүчний "Баг тосгоноос" түргэхэн гарах. Дөрөв. Ашгийн бус мөртөө олон нийтэд ашиг хүртээх зорилготой хувийн сургуульд санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлогыг бүх талаар хэрэгжүүлэх. Тав. Хувийн сургуулиуд өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө хязгаарлах механизмыг байгуулах зэрэг болно.
