2020 он гэхэд Бээжин хот орчин үеийн зам тээврийн системийг бүрдүүлж дуусна. Энэ нь 10 дэд системтэй. Үүнд: Бүс нутгийн тээврийн систем, нийтийн тээврийн систем, явган хүний болон дугуйн зам, дэд бүтэц ба үйл ажиллагааны систем, машин зогсоолын байгууламж, удирдлагын систем, ложистик тээврийн систем, ухаалаг тээврийн систем, ногоон тээврийн систем, замын хөдлөгөөний ауюлгүй байдлын систем зэрэг юм.
Бээжин хотын Зам тээврийн хорооны хариуцлагатан танилцуулж хэлэхдээ: -Бүс нутгийн болон хотын зам тээврийг уялдуулан зохицуулж Бээжингийн эргэн тойрон 50 километрийн зайд 60 минутад хүрэх замын хөдөлгөөний системийг бүрдүүлнэ. Томоохон хотын стандартын дагуу автобусыг олон давхар, олон төрөл болгоно гэлээ.
Эх сурвалжид мэдээлснээр, 2015 онд Бээжингийн ногоон тээврийн үзүүлэлт 70 хувийг давж, төв хотын зам тээврийн үйлчилгээний ерөнхий үзүүлэлт 5.8 болно.
