Энэхүү баярыг тэмдэглэх заншил нь өнө удаан жилийн түүхтэй. Цагаан сар болохоос өмнөх арваад хоногоос эхэлж хүмүүс мах, хүнсний ногоо, дарс, чихэр, боов боорцог зэрэг хүнсний зүйлээс аваад бэлэг сэлт худалдан авч эхэлдэг. Орон сууц, гэр орноо цэвэрлэн чимэглэх, хоол хүнс, хувцас өмсгөлөө бэлтгэх зэргүүд нь энгийн үеийнхээсээ өөр байдаг. Дундад улсын бүх газруудад Цагаан сараар шинэлж тэмдэглэдэг уламжлалтай хэдий ч нутаг нутгийн зан заншил адилгүй. Хоол унд, идээ цагаа нь цагаан сарын хамгийн чухал нэг хэсэг бөгөөд мөн нутаг нутгаараа ялгаатай. Энэ нь хэдэн мянган жилийн түүхийн хөгжлийн явцад нэгэнтээ идээ ундааны тогтсон зан заншлыг бий болгосон байна.

Хөхөө сарын шинийн наймны баярын /the laba Rice Porridge Festival/ будааны шүүс
Хөхөө сарын шинийн наймны баяр бол Дундад улсын бас нэгэн уламжлалт баярын өдөр. Дундад улсын бүх газрын хүмүүс шингэн будааны шүүсээр идээ болгодог. Энэ нь мянга гаруй жилийн түүхтэй болох нь тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Хамгийн анх Сүн улсын үеэс эхлэн Хөхөө сарын шинийн наймны баяр тохиох бүрт баячууд, ядуучууд гэж ялгалгүй бүгд шингэн будааны шүүс иддэг. Цаг эриний хөгжлийн дагуу Хөхөө сарын шинийн наймны баярын будааны шүүс нь нутгийн онцлогтой амтат хөнгөн зууш болон хөгжсөн байна. Хөхөө сарын шинийн наймны баяр дуусахад он солигдох хугацаа ойртдог учир хүмүүс гэр орноо цэвэрлэн чимэглэж шинэ дүр төрхөөр шинэ оноо угтдаг.

Шинэ жилийн бялуу
Шинэ жилийн бялууг мөн цагаан будааны бялуу гэж нэрлэдэг. Цагаан сараар цагаан будааны бялуу идвэл аманд нь амар мэнд бялхаж, атганд нь азын дөрвөн бэлэг багтаж, айл гэрт тань инээд хөөр цалгин, амар сайхан нэг жилээ өнгөрүүлдэг гэж ардын дунд уламжлагдан яригдаж ирсэн байдаг. Дундад улсын хойд нутгаар шар будааны бялуу, Хөхмөрний өмнөд бүс нутгаар усан тээрмийн бялуу, Тайванийхан улаан яст мэлхийн бялуу иддэг заншилтай. Мин, Чин гүрний үед зөвхөн шинэ жилээр л иддэг бялуу өнөө цагт худалдаанд жилийн турш гардаг хөнгөн зууш болон хөгжсөн ба өмнөд умардын нутаг нутгийн хийсэн бялууны үнэр амт хоорондоо ялгаатай. Хойд нутгаар бялууг жигнэх, шарах хоёр янзын аргаар хийдэг бол умард нутгаар жигнэж, шарахаас гадна хуурах аргаар ч мөн хийдэг байна.

Шинийн банш
Дундад улсын хойд нутагт шинэ жилээр банш идэх уламжлалтай байдаг. Гэвч газар газрынхан хоорондоо адилгүй. Зарим нь битүүний орой, зарим газар нь цагаан сарын шинийн нэгний өглөө банш иддэг. Тухайлбал, хойд нутгийн уулын тосгоны нутгийнхан шинийн нэгнээс шинийн таван хүртэл өглөө бүр банш иддэг заншилтай. Шинэ жилээр банш идэх нь цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо цаглашгүй их амжилт үйлсээр үдэж, он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ од хийморьтой, орчлонгийн сайн сайхан бүхнийг билигдэн угтацгаая гэсэн сайхан утга учиртай. Баншны хэлбэр нь алт шиг болохоор банш чимхэх нь эд мөнгө, аз жаргалыг атгаж байгаа мэт, нөгөө талаар ахуй амьдрал нь аз жаргалтай, элбэг баялаг болохыг бэлгэддэг. Умард нутгийн шинэ жилийн хоол нь халуун тогоо, загас, бялуу иддэгээрээ хойд нутгаас ялгаатай. Энэ нь ажил амьдрал нь жилээс жилд аз жаргалтай, амжилтаар дүүрэн байхыг бэлгэддэг байна.

Дэнлүүний баяр
Дундад улсад Цагаан сарын дараа болдог Цаасан дэнлүүний баяр билгийн улирлын цагаан сарын арван таванд тохиодог байна. Дундадын уламжлалт Дэнлүүний баяр нь мөн цагаан сарын баярын төгсгөл болдог. Дундадынхан Цагаан сарын арван тавны энэ баяраа Юань Шяо Же гэж нэрлэдэг. Түүнчлэн шинэ оны анхны сар тэргэл болох үеэр мөн Өлзийт боовны баяр гэж нэрлэх нь ч бий. Энэ баяраар Дундадын хүмүүс дэнлүү өлгөдөг уламжлалтай учир Дэнлүүний баяр гэж нэрлэх болсон байна.

Дэнлүү өлгөх нь тэмдэглэлт баярын гол утга агуулгын нэг ба Дундадын өнө удаан жилийн түүхтэй уламжлал юм. Юань Шяо буюу Тан юаньдаа элсэн чихэр, саргай цэцэг, гүнжид, буурцагны гурил, хушганы үр, жимсний чөмөг, чавга зэргийг хийж, шүлхий тутаргын гурилаар эрхий хурууны өндгөн чинээ дугариг хэлбэртэй боож, хуурай гурил дотор өнхрүүлдэг. Үүнийг хольцгүй усанд чанаж болгосонг “Харс” гэх ба ямар ч байдлаар чанаж болдог байна. Улмаар жигнэж, тосонд хайрч болдог. Нутаг нутгийн боов боорцогны үнэр амт өөр өөр онцлогтой. Шаньси мужийнхан бол тан юаниа боож хийдэггүй. Харин татсан идээгээ шүлхий будааны гурил дотор өнхрүүлж, дугариг хэлбэртэй болгоод чанах юм уу хайрдаг байна.

Энэ баярын бас нэгэн чухал утга агуулга нь өнгөт дэнлүү өлгөх ёслол юм. Хүмүүс гэрээ өнгө өнгийн гэрлээр чимж, ахан дүү хамаатан саднаараа хамтдаа оройн зоог барин, цаасан дэнлүү хөөргөж тэмдэглэн өнгөрүүлдэг. Дундадын хүмүүсийн хамгийн дуртай баярын нэг учраас гудамж талбайгаа зай завсаргүй өнгө өнгийн гэрлээр чимж, тэр нь шинэхэн хот мэт харагддаг байна. Цаасаар урлаж, гэрлээр чимсэн эдгээр дэнлүүний зарим нь бүхэл бүтэн урлагийн бүтээл болдог. Сүүлийн жилүүдэд Дундадын умард нутгаар мөсөн дэнлүү их хөгжиж байгаагийн зэрэгцээ хүмүүс шинжлэх ухаан, техникийг үүнд ашиглан, улам сайхан дэнлүүнүүд хийж байна.

