solongonews
10 төрлийн хүсний ногоо таныг гоолиг болгоно
2015-02-15 10:49
Хүнсний ногоо бол бидний өдөр тутамын амьдралд дутагдаж болшгүй тэжээлтэй элмент болно.

     

 Хүсний ногоо идэхийн сайн тал олон юм. Тэр нь хүний биед амин дэм нөхөх бөгөөд нүүр цайруулдаг. Тэгвэл та бүхэндээ нүүр цайруулах 10 тэжээллэг хүсний ногоог танилцуулъя.

1. Цагаан лууван: Хятад анагаах ухаанд цагаан лууванг “Таван цулыг сайжруулж, арьсны өнгийг цайруулах” үүрэгтэй гэдэг. Цагаан лууванд их хэмжээний С аминдэм агуулагддаг байна. С аминдэм нь исэлдэхийг даах бэдмэл, арьсны хар пигмент бөөгнөхийг сааруулж, өөх исэлдэхийг зогсоох, липофусцинаг сааруулна. Иймээс цагаан лууван үргэлж идвэл нүүр цайж, нүүрний ширхэг нарийн болно.

2. Вандуй: Хар толбо буюу сэвхийг арилгаж нүүрийг цайлгах үүрэгтэй. Судалгаагаар түүнд их хэмжээний А амин дэм агуулагдаж биед шингэсний дараа А амин дэм болон хувирч нүүрний арьсыг зөөлрүүлэх үүрэгтэй байна.

3. Улаан лууван: Арьсыг зөөлрүүлнэ, бас баялаг хэмжээний бодис агуулж, ртутьтай нийлбэл хүний биеийн хортой бодисыг гадагшлуулж, арьсыг сайжруулан нүүрийг сайхан болгоно.

4. Мөөг: Мөөг нь тэжээл сайтай, уураг, аминдэм ихээр агуулагддаг. Өөхнйи хэмжээ нь бага, холестерин агуулдаггүй. Мөөг идэх нь эмэгтэйчүүдийн эстроген эм гормоны шүүрэл нэмэгдэж, хөгшрөлтөөс сэргийлэн зүс царайг сайхан болгоно.

5. Амтат Төмс: Улаан төмсөнд их хэмжээний өндгөний цагаан, С аминдэм байдаг. А аминдэм агуулдаг нь улаан луувантай адилавтар байдаг. Үргэлж амтат төмс идвэл холестеринийг доошлуулж, арьсны доорхи өөхийг багасгаж, хүч тэнхээ нэмэгдүүлнэ. Бас бөөрний үйл ажиллагааг сайжруулан, арьсыг хамгаалж, нүүрийг сайхан болгоно.

6. Люфа: Люфа бол нүүрэнд өнгө нэмж, үрчлээ суухаас сэргийлэх үүрэгтэй.

7.Буурцагны сүеэ: Буурцагны сүеэ нь сэвх, толбо гарахыг багасгаж нүүр цайруулах үүрэгтэй.

8. Хулсны сүеэ: Хулсны сүеэ их хэмжээний селен агуулагдаж, хөгшрөхөөс сэргийлж, өөх хэтэрснээс үүсэх өвчнөөс сэргийлэн нүүрийг цайруулах үүрэгтэй.

9. Өвлийн хэмх: Бичил хэмжээний цайр, магни агуулагдаж байдаг. цайр нь хүний биеийн өсөлтийг түргэсгэж, магни нь хүнийг өөдрөг болгож, царай зүсийг гоо үзэсгэлэнтэй болгох үүрэгтэй.

10.Өргөст хэмх: Өргөст хэмхэнд их хэмжээний аминдэм болон амино хүчил агуулагддаг. Бас баялаг хүчил нь нүүр цайруулан, сэвх, наранд борлосон шарх, арьсны харшил зэргийг цайруулах уламжлалт хүсний ногоо болно.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл