solongonews
Хятадын ховор металл, вольфрам, цагаан тугалга зэрэг 14 төрлийн ашигт малтмалын нөөц дэлхийд тэргүүлж байна
2026-04-30 10:44
Хятадын ховор металл, вольфрам, цагаан тугалга зэрэг 14 төрлийн ашигт малтмалын нөөц дэлхийд тэргүүлж байна

Хятадын Байгалийн нөөцийн яамнаас 04-р сарын 29-ны өдөр мэдээлснээр, Хятад улсын ашигт малтмалын хайгуулын шинэ шатны стратегийн арга хэмжээ нь илэрхий үр дүнд хүрч, улс орны ашигт малтмалын нөөцийн баазыг улам бэхжүүлж, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлын баталгааг бий болгосон байна.

Хятадын Байгалийн нөөцийн яам 2021 онд ашигт малтмалын хайгуулын шинэ шатны стратегийн арга хэмжээг хэрэгжүүлснээс хойш, Хятад улсын ашигт малтмалын нөөц мэдэгдэхүйц нэмэгдсэн гэж мэдэгдэв. Тодруулбал, стратегийн ашигт малтмалын 398 шинэ дунд болон том хэмжээний ордыг (газрын тос, байгалийн хийн ордуудыг оролцуулан) илрүүлсэн бол зэс, алт, калийн давс зэрэг гол түүхий эдийн хайгуулын ажил хэд хэдэн түүхэн шинэ амжилтад хүрсэн байна. Мөн лити, гелий, өндөр цэвэршилттэй кварц зэрэг стратегийн шинээр гарч ирж буй ашигт малтмалын хайгуулын ажил үсрэнгүй хөгжлийг бий болгож, Хятадын нөөцийн хангамжийн өөрийгөө хангах чадавхи цаашид нэмэгдсэн байна.

Геологийн хайгуулын ажил үргэлжлэн урагшилж буйн улмаар ашигт малтмалын нөөцийн бааз бэхэжсээр байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад "14-р таван жилийн төлөвлөгөө"-ний төгсгөлд

Хятадын ховор металл, вольфрам, цагаан тугалга зэрэг 14 төрлийн ашигт малтмалын нөөц дэлхийд нэгдүгээрт, нүүрс, төмөр, лити зэрэг 9 төрлийн ашигт малтмалын нөөцөөр дэлхийн эхний дөрөвт жагсаж байна. 

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл