Орон нутгийн цагаар 10-ны орой Москва дахь Дундад улсын соёлын төв болон Оросын "Глинка" дуу хөгжмийн музейн холбооноос хамтран зохион байгуулсан "Баясгалант цагаан сар" үдэшлэг Прокофьев концерт зааланд сайхан болж өндөрлөв. Наньжиний урлагийн чуулгын уран бүтээлчид тоглолтоороо Москвагийн үзэгчдэд шинэ жилийн бэлэг барьжээ.

Тоглолтын үеэр "Баяр баясгалан", "Эв зохирол", "Хамтдаа хуваалцахуй", "Ерөөл айлтгал" гэсэн дөрвөн сэдвээр сэтгэл шингээн бэлтгэсэн соёл урлагийн бүтээлийн дээжийг үзэгчдийн хүртээл болгосон байна.

"Баясгалант цагаан сар" тоглолт бол Москва дахь Дундад улсын соёлын төвийн 2015 оны анхны үйл ажиллагаа юм. Энэ онд уг соёлын төв нь Гүйжөү мужийн соёлын танхим, Дундад Оросын олон салбарын соёлын байгууллагатай нягт хамтран ажиллаж, орон нутгийн оршин суугчдын дунд "Дундад улсыг уншихуй" долоо хоног, үзэсгэлэн, тоглолт, соёлын өдөрлөг, хятад хэл, үшү болон соёлын хамаатай боловсролын сургалт зэрэг олон сонирхолтой, үр ашигтай соёлын үйл ажиллагаа зохион байгуулах юм байна.


