
Дундадын баруун өмнөд нутгийн Гуанши мужийн Жуан Үндэстний Өөртөө Засах оронд амьдардаг Жуан үндэстэн битүүний шөнө шинийн нэгний хоолоо бэлтгэн тавьдаг бөгөөд түүнийгээ “Жилийн хоол” гэж нэрлэдэг. Энэ нь ирэх жилдээ элбэг ургацтай сайн сайхан жил болохыг зөгнөн бэлэгшээдэг юм байна. Шинийн нэгний өглөө эрт эмэгтэйчүүд нь голын хөвөөнд хүрч шинэ ус авдаг. Шинийн нэгний өдрийн ундны ус зайлшгүй шинэ ус байх хэрэгтэй. Тиймээс өмнөх өдрийн хадгалсан усыг хэрэглэдэггүй заншилтай. Жуан Үндэстний шинэ жилийн хамгийн эхний хоол нь чихэрлэг идээ байж, энэ нь нэг жилийн ажил амьдрал нь амар амгалан, аз жаргалтай байхыг бэлгэддэг байна. Битүүний өдөр гэхэд Жуан үндэстнийх нь битүүний өдрийн өглөөнөөс эхлэн тахиа, галуу, гахайгаа гаргаж, төрөл бүрийн махан зууш бэлтгэдэг. Улмаар хулсан навчинд боосон будаа /Хятадаар нь Зүн Зы гэдэг/, бялуу, цагаан будаа зэрэг амттанууд бэлтгэдэг ба цагаан будаа нь жилийн хоолны дутагдаж болшгүй идээ бөгөөд заавал элбэг бэлдэх заншилтай юм. Тэдний битүүний өдрийн хоол нь үдээс хойших дөрвөн цагаас эхэлж, таваг дүүрэн ногоо, тансаг сайхан идээнүүдийг ширээ дүүрэн өрж, дарс шимэн баярлан цэнгэдэг байдаг.

