solongonews
Дасгал хийх үед тархи амарч байдаг
2026-05-28 12:24
Дасгал хийх үед тархи амарч байдаг

Дасгал бол эрүүл амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг, биеийн идэвхтэй хөдөлгөөн нь эрүүл мэндэд тустай гэдгийг хэн ч бүр мэднэ. Дасгал хөдөлгөөн нь амь насыг уртасгаж, эрүүл мэндийг хамгаалан, өвчинд өртөх эрсдэлийг бууруулдаг юм.

Дасгалын ач тус:

Дасгал нь биеийн болоод сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалдаг. Ялангуяа амьсгал, зүрх судас, булчин, үе мөчний тогтолцоонд эерэгээр нөлөөлдөг. Дасгалын ач тусаас дурдвал:

Калори шатаах, үүний үр дүнд биеийн жингээ хасах, нэг хэмжээнд барихад дасгал хөдөлгөөн танд тусална.
Цусан дахь сахараа хянахад, ялангуяа чихрийн шижинтэй хүмүүст, мөн чихрийн шижин өвчин тусахаас сэргийлэх
Цусны даралтаа бага байлгахад ялангуяа цусны даралт ихсэх эмгэгтэй хүмүүст, мөн цусны даралт ихсэхээс сэргийлэх
Зүрхний өвчнөөр нас барах эрсдэлийг бууруулах
Стрессээ даван туулах, сэтгэл гутралд орохоос сэргийлнэ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : СМТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл