solongonews
Ой шугуйт орон байх нь олон түмэнтэй холбоотой
2015-03-11 19:59
“Ой модтой газарт амьдарч буй ард түмэн намайг сонгож ардын төлөөлөгч болгосон. 100 мянга гаруй ой шугуйт орны ард түмний хүсэл найдварыг мартахгүйн хамт намын хайр халамжийг хүртэхийн зэрэгцээ их Хянган нурууны ногоон ойг улам үзэсгэлэнт сайхан болгон бүтээн байгуулах нь ардын төлөөлөгч миний үүрэг хариуцлага болно” гэж төлөөлөгч Жан Хуйчинь хэлж байлаа.

Өвөр Монголын их Хянган нурууны шугуйт орны цорын ганц ардын төлөөлөгч, Өвөр Монголын ой шугуйн аж үйлдвэрийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Өвөр Монголын их Хянган нурууны ой шугуйн хамгаалалтын товчооны намын дарга Жан Шуйчинь энэхүү ой мод их оронд 40 гаруй жил ажиллахдаа шугуйт орны ширхэг өвс шороонд нь  хайраа шингээж, шугуйт орныхоо олон түмэнтэй хувь ерөөлтэй аж. 2013 онд бүх улсын ардын төлөөлөгч болсноос хойш түүний дурдсан 20 гаруй санал нь бүгд “Экологи, ой шугуйн үйлс, ардын амьдрал”-ын тухай санал байжээ.

Бүх улсын ардын төлөөлөгч болсноос нааш, Жан Шуйчинь ажилчдаа дайчлан экологийн иргэншилтэй шугуйт орныг бий болгохоор хичээж, шугуйт орон нь ой шугуйн талбай, нөөц, хамрах талбай нь “Гурван нэмэгдэл”-ийг баталсаар иржээ.  2014 оны 8 дугаар удаагийн бүх улсын ой шугуйн нөөц баялгийн судалгаанд Өвөр Монголын шугуйт орны амьд модны нөөц 2008 оныхоос 62.578 сая шоо метр нэмэгдэж, ерөнхий хэмжээ нь 949 сая шоо метрт хүрч, 1998 оныхоос 181.3 сая шоо метр нэмэгдэн, улсын өмчит шугуйт орны тэргүүнд жагссан байна.

Уг хуралд ирэхийн өмнө Жан Шуйчин төлөөлөгч нарийн судалгаа хийн, хуралд “Өвөр Монголын их Хянган нурууны гол болох улсын өмчийн шугуйт орны экологийн хамгаалалт болон урт хугацааны өгөөжтэй хөрөнгө оруулалтын тогтолцоог байгуулах тухай санал” зэрэг 5 саналыг дэвшүүлсэн байна. “Бид улсын ой шугуйн үйлсийн бодлого зохицуулалтын боломжийг ашиглан, ой шугуйн ажилчид болон шугуйт орны ард түмний амьдралыг батлан сайжруулж, өөрчлөлт хөгжлийн өгөөжийг шугуйт орны олон түмэнд хүртээхээр хичээнэ” гэжээ.

 

 

 

 

Зохиогч: Бао Жиньшань, Д.Зоригт, Сурнаа
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл