Нэг хүү хичээлээ тараад гэртээ ирэн зочны өрөөндөө сагсан бөмбөгийн бөмбөгөөр тоглож байгаад санаандгүй номын шүүгээн дээрх цэцэгний савыг хагалжээ. Тэгээд хүү их сандарч цавуугаар цэцэгний савыг нааж байранд нь тавиад их санаа зовон суужээ.
Тэр орой ээж нь цэцэгний сав жаахан өөр болсныг хараад хүүгээсээ:
-Үүнийг чи хагалсан уу гэсэнд, хүү нь самбаачлан:
- Гаднаас нэг муур үсрэн орж ирээд савыг унгаж хагалсан гэв. Үнэндээ ээж нь аль хэдийн хүүгийнхээ худлаа ярьж байгааг мэдсэн байжээ, гэвч тэр юу ч хэлсэнгүй.
Унтахын үед ээж нь шүүгээнээсээ шоколад авч хүүдээ өгөөд:
-Энэ шоколадаар чамайг шагнаж байна. Учир нь чи гайхалтай уран сэтгэж муурыг зохион гаргасан. Дараа нь сайхан мөрдөгчийн өгүүллэг бичиж чадах байхаа гэжээ.
Дахин бас нэг шоколад авч хүүдээ өгч:
Энэ шоколадаар мөн чамайг шагнаж байгаа. Учир нь чи маш гарамгай сэргээн засах чадвартай байна, ан цавийг нь бараг олж харахааргүй болтол наажээ гэв.
Ээж нь мөн гурав дахь шоколадаа хүүдээ өгч:
Энэ хамгийн эцсийн нэг нь би хүүдээ уучлалаа илтгэж байна. Ээж хүний хувьд, цэцэгний савыг амархан унаж хагарах газар тавих нь миний буруу. Миний хүүгийн бие дээр унаж гэмтээгүйд гэжээ
Хүү нь эдгээрийг сонсоод ичээд толгой бөхийн дараа нь дахиад нэг ч удаа худлаа ярьсангүй.
Энэ нь шийтгэхээс нэн гүнзгий утга агуулгатай шагнал бус уу!
Гурван шоколад
2015-01-22 17:31
Хүүхдийн гэрийн сурган хүмүүжлийн тухай үлгэр жишээ
Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
